Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Багануур дүүрэгт ажиллаж тус дүүргийн эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, эмч, ажиллагсад, төрийн албан хаагчид, иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор "Багануурын цахилгаан станц" төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон билээ.
700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцын тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд Багануурын уурхайг өргөтгөх учиртай. Тодруулбал, цахилгаан станц ашиглалтад орсноор Багануурын уурхайн өнөөгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Тиймээс ч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Багануурын уурхайн үйл ажиллагаа, нүүрсний нөөц, өргөтгөхөд зайлшгүй шаардлагатай хийгдэх ажлуудтай газар дээр нь танилцлаа. 700 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцын эхний ээлжийн барилга хоёр жилийн дараа ашиглалтад ороход Багануурын уурхайд нүүрс бэлэн үү гэдэг асуудал хөндөгдөж байгааг Аж үйлдвэрийн сайд хэлж байв. Энэ бол Засгийн газрын онцгой анхаарал хандуулах учиртай асуудал болохыг онцгойлон хэлсэн юм.
Хүнд үйлдвэр цаашид говийн бүст төвлөрөх бөгөөд эдгээрийн эрчим хүчний хэрэгцээг хангахад дээрх цахилгаан станц онцгой хувь нэмэр оруулна. Уурхайг өргөтгөх асуудлаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг амаараа яриад шийдчихдэг юм биш. Яг одоогийн байдлаар Багануурын уурхайн хүчин чадлыг өргөтгөхөд ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болох нь.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед шийдвэрлэх боломжгүй ч цаашид энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах нь Засгийн газрын үүрэг. Цахилгаан станцын барилгын ажил эхэлснээр, ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ. Төдий чинээ Багануурчууд ажилтай, цалинтай болно гэж ойлгох хэрэгтэй” гэв. Шинэ цахилгаан станц ашиглалтад орсноор нэмж гурван сая тонн нүүрсний хэрэгцээ үүсэх юм байна. Дээрээс нь V цахилгаан станц Улаанбаатарт баригдсанаар 600-700 мянган тонн нүүрсний хэрэгцээ үүсэх аж. Багануурын уурхайн одоогийн хүчин чадал дөрвөн сая тонн бөгөөд цаашид хоёр дахин өргөтгөхөөр төлөвлөжээ.