Украины Ерөнхийлөгч Петр Порошенко НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүнтэй Донбасст энхийг сахиулах хүчнийг оруулах талаар хэлэлцжээ. Энэ тухай өнөөдөр Украины тэргүүний хэвлэлийн албанаас мэдээллээ.
“Петр Порошенко болон Пан Ги Мүн нар Донбасст энх тайвныг тогтоохын тулд хийгдэж байгаа олон улсын хүчин чармайлт болон Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтийн байдлыг хэлэлцлээ.
Түүнчлэн Төрийн тэргүүн болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар НҮБ-*ын ивээл дор Донбасст энхийг сахиулах хүчин байршуулах боломжийг хэрэгжүүлэх тал дээр тохиролцов” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн Украины тэргүүн Донбасст хүмүүнлэгийн тусламж хүргэх гарцыг хаасанд босогчдыг буруутгасан байна. Харин Пан Ги Мүн хэвлэлийнхэнд мэдэгдэл хийхдээ Украины тэргүүн Порошенкогийн энхийг тохинуулах явцад гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлсэн байна. Түүний зэрэгцээ эвлэрлийн горим зөрчигдөж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Эргэн сануулахад Украины Ерөнхийлөгч Петр Порошенко улсынхаа нутаг дэвсгэрт энх тайван, аюулгүй байдлыг дэмжих олон улсын ажиллагаа хэрэгжүүлэх талаар тусгасан мэдэгдлийг НҮБ-ын Аюулгүй зөвлөл болон Европын зөвлөлд хүргүүлэх төслийг гуравдугаар сарын 16-ны өдөр Парламентдаа өргөн барьсан юм.
Харин Оросын Гадаад хэргийн дэд сайд Григорий Карасин мэдэгдэл хийхдээ Донбасст энхийг сахиулагчдыг оруулах талаар Киев авч хэлэлцэж байгаа нь Минскийн хэлэлцээрийг зөрчиж байгаа хэрэг хэмээн онцолж байлаа.
“Киев, Донецк, луганскийн төлөөлөгчдийн хооронд шууд хэлэлцээр хийлгүйгээр хямралыг зохицуулахад ямар ч ахиц дэвшил гарахгүй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэж байлаа.
Дашрамд дуулгахад энхийг сахиулагчдыг оруулах тухай шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн гаргах ёстой бөгөөд Орос улс хориг тавих эрхтэй юм. Нааштай шийдвэр гарсан тохиолдолд Аюулгүй зөвлөл газар дээр нь мониторингийн арга хэмжээ авч, Донбасс дахь нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой, эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд хэдэн сарын хугацаа шаардлагатай юм байна.
Эх сурвалж: lenta.ru