2013 оны эхээр. Тесла моторс цахилгаан хөдөлгүүртэй машинаа хөгжүүлэхэд асуудал үүсэж бараг л дампуурах шахсан аж. Ингээд компанийн захирал Элон Маск Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пейжтэй гэрээнд үзэглэхэд тун ойрхон байсан тухай тун удахгүй худалдаанд гарах Bloomberg-ийн сурвалжлагч Эшли Венсийн номд бичжээ.
Ларри Пейж нэгэнтээ хандив өргөж байхаар хэдэн тэрбумыг Элон Маскт өгсөн нь дээр гэж байв
Элон Маск: Тесла, SpaceX ба Гайхамшигт Ирээдүйн даалгавар нэрт номонд өгүүлснээр хэрвээ гэрээ батлагдсан бол Google 11 тэрбум ам. доллар төлөх бөгөөд үүний 5 тэрбум ам. долларыг үйлдвэрийн өргөтгөлд зарцуулах ёстой байсан аж.
Түүнчлэн Маск өөрөө компанийн үйл ажиллагааг дахин найман жил удирдан авч явах тухай ч дурджээ. Тухайн жил Маск цалингийн нэмэгдэл гэж 70,000 ам. доллар авсан ч нэг ам. доллароос бусдыг нь буцаан өгч байв.
Хэлэлцээ үргэлжилж байх явцад Теслагийн борлуулалт нэмэгдэж Маск ч гэрээ хийлгүйгээр цааш үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж байгаа мэдэрчээ. Тухайн үед Google хэрвээ Теслаг худалдан авсан бол компанийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх өндөр өртөгтэй наймаа болох байлаа.
Албан ёсны баримтаар Google Моторола компанийг 12,5 тэрбум ам. доллароор худалдан авч байсан ч өнгөрсөн оны эхээр Хятадын Леновод 2,9 тэрбумаар борлуулчихсан.
Харин Теслагийн хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэр алдар нь олон улсад цуурайтаж байна. Дампуурал гэдэг үгийг одоо компани мэдэхгүй болсон ч байж болох.
Гэхдээ энэ асуудлаар Тесла болон Google-ээс тодруулах гэсэн боловч хариу өгөөгүй аж. Нэг зүйлийг сануулахад Ларри Пейж нэгэнтээ хандив өргөж байхаар хэдэн тэрбумыг Элон Маскт өгсөн нь дээр гэж байв.
Ерөнхийдөө Теслаг худалдах тухай асуудал компаниудын гэхээсээ илүүтэй найзуудын хооронд болсон яриа байж болох юм. Хэрэв амжилттай болсон бол Google одоо хөгжүүлж байгаа өөрийгөө жолоодох машинаа цахилгаан хөдөлгүүртэй Теслатай нэгтгэх байсан болов уу.
Саяхан Apple компани Теслаг худалдан авах тухай ярилцаж байсан гэдгийг бид мэдсэн. Тэгвэл технологийн салбарын хоёр аваргын атганд ороогүй Тесла өнөөдөр улиралд 10,000 машин зарж, хувьцааных нь үнэ 200 ам. доллар давсан, өөрийгөө жолооддог машин бүтээхэд хэдхэн алхам дутуу, дараагийн шинэ бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа тогтвортой компани болжээ.
Баян найзтай байна гэдэг сайхан, харин түүнийхээ энэ талыг ашиглахгүй байх нь бүр ч сайхан.