Сэтгүүлзүй, утга зохиолын салбар дахь хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Пулитцерийн шагналын эздийг өчигдөр Нью-Йорк хотноо тодрууллаа.
Америкийн Өмнөд Каролина мужийн Чарльстон хотын "The Post and Courier" сонин мужид нь эмэгтэйчүүдийн нас баралт их байгаа нь улсдаа дээгүүрт тооцогдож байгааг хөндсөн цуврал бүтээлээрээ “нийгмийн төлөө үйлчилсэн” шагналыг хүртжээ.
Харин The Seattle Times сонины сурвалжлагчид 43 хүний амь насанд хүрсэн хөрсний гулгалтын талаарх цуврал сурвалжлагаараа “Шилдэг шуурхай сурвалжлага” шагналыг хүртсэн байна.
Энэ оны “Шилдэг олон улсын сурвалжлага” шагнал The New York Times сонины сурвалжлагчдынх боллоо. Энэ сонины сурвалжлагчид Баруун африкийн орнуудад эбола тахал дэлгэрсэн болон энэ вирустэй тэмцэж байгаа талаарх сурвалжлага нийтлэл хүргэснээрээ ийнхүү оны шилдэг болжээ.
Эбола тахлын талаарх мэдээ мэдээллийг гэрэл зурагт буулгасан Дэниел Береулак “гэрэл зураг” шагналыг хүртсэн бол “шуурхай гэрэл зураг” төрөлд St.Louis Post-Dispatch сонины гэрэл зургийн хэлтэс Миссури мужийн Фергюсон хотод болсон эмх замбараагүй байдлын дүр зургийг буулгаснаараа ялагч болжээ.
Мөн энэ төрлийн шилдгүүдийн тоонд The new York Times сонины гэрэл зургийн сурвалжлагчид Украины сөргөлдөөний талаар буулгасан гэрэл зургаараа багтсан байна.
Энэ жил Пулитцерийн шагналыг нийтдээ сэтгүүлзүйн 14, уран сайхны долоон бүтээлд гардууллаа. Уран сайхны шилдэг бүтээлээр Энтони Доррагийн “Бидний хараагүй ертөнц” роман шалгарсан бөгөөд энэ ном 38 долоо хоногийн туршид The new York Times сониноос гаргасан шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтаж байжээ.
Харин “намтар” төрөлд Дэвид Кертцерийн “Пап ба Муссолини: XI Пия болон Европт фашизм дэлгэрсний нууц түүх” ном ялагч болжээ. Ялагчид нь 10000 ам.долларын мөнгөн шагнал хүртдэг Пулитцерын шагнал Америкт анх 1903 онд үүсгэн байгуулагдаж байсан юм. Түүнээс хойш 1917 оноос эхлэн жил бүр гардуулж байгаа бөгөөд Нью-Йорк хотын Колумбийн их сургууль энэ шагналын арга хэмжээг зохион байгуулдаг юм байна.
Эх сурвалж: pulitzer.org