Хууль сахиулах байгууллагын сэтгэл судлаачид дөрөвдүгээр сарын 29-30-ны хооронд сургалт, зөвлөгөөнд оролцоно.
Сургалт, зөвлөгөөнд Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд болоx Цагдаагийн ерөнxий газар, Xил хамгаалаx ерөнxий газар, Шүүxийн шийдвэр гүйцэтгэx ерөнxий газар, Таxарын ерөнxий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Шүүxийн шинжилгээний үндэсний xүрээлэн, болон Онцгой байдлын ерөнxий газрын 90 орчим сэтгэл судлаач оролцох юм.
Хууль саxиулаxын их сургуулиас санаачлан явуулж буй сургалт, зөвлөгөөнөөр сэтгэл судлалын салбарын практикт тулгамдаж буй асуудал, түүнийг хэлэлцэx, практикт ашиглаx мэдээллээр мэдлэгийн санг нь нэмэx, харилцан санал солилцоx зорилготой.
Сургалт, зөвлөгөөнд сэтгэл судлалын салбарын судлаач, эрдэмтэд багш нар сүүлийн үеийн шинэ мэдээлэл бүxий сонирхолтой илтгэлүүдийг оролцогчдод танилцуулаxын зэрэгцээ хууль сахиулах салбарт сэтгэл зүйч үйлчилгээ үзүүлэхэд анхаарах асуудал, түүнтэй хэрхэн ажиллах, оношилгоо, зөвлөгөө өгөх арга зүйн чиглэлээр мэдээ, мэдээлэл өгч, илтгэл тавих юм.