Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг гурав дахин өсгөлөө
Арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг байхаар Монгол банкнаас шинэчлэн тогтоожээ. Ингэснээр банкны өөрийн хөрөнгийн хэмжээ нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банкнаас зуун төгрөгийн зээл гаргахад 85 төгрөг нь харилцагчийн мөнгөнөөс, үлдсэн 15 нь банкны эзний хөрөнгөнөөс гардаг байсанг өөрчилсөн гэсэн үг. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмснээр дээрх 100 төгрөгийн зээлийн 70-ийг харилцагчийн мөнгөнөөс гаргаж, үлдсэн хэсгийг өөрийн хөрөнгөөс санхүүжүүлэх юм.
Өмнө нь 2011 онд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөгөөр тогтоосонг ийн гурав дахин өсгөж байна. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг анх 1991 онд 50 сая төгрөгөөр тогтоосон бөгөөд өдгөө долоо дахь удаагаа өөрчилж байгаа нь энэ юм.
Ийнхүү дүрмийн сангийн доод хэмжээг шинэчлэн тогтоосноор банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж байгаа. Манай улсын ДНБ өсөж, банкны системд төвлөрсөн хөрөнгө, зээлдэгчдийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн цар хүрээ тэлсэн. Үүнээс үүдэн банкны үйл ажиллагааны анхдагч эх үүсвэр болох хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх замаар банкны системийн эрсдэл даах чадварыг сайжруулах шаардлагатай болсон. Түүнчлэн, томоохон зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээг тухайн банк бие даан санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй болсон гэнэ.
Манай улсын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оноос хойш 2.1, банкны системийн актив, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 3.4 дахинаар тус бүр өссөн. Харин банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ найман тэрбумаас 16 тэрбум болж, хоёр дахин нэмэгдсэнээс харахад банкны хувьцаа эзэмшигчийн хөрөнгө нь үйл ажиллагааны өсөлтөөсөө хоцорч байгааг харуулж байгаа юм. Тиймээс доод хэмжээг өсгөж, нийлүүлэгчдийн санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэлийн үед банкны салбарт эрсдэл бий болохоос сэргийлэх зорилгоор ийнхүү бодлогын арга хэмжээ авснаа Монгол банкнаас тайлбарласан юм. Харин энэхүү зорилтыг биелүүлэх хугацааг эдийн засгийн нөхцөл байдал, банкны төлбөрийн чадвар, үйл ажиллагааны онцлогийг харгалзан банк бүрээр харилцан адилгүй тогтоож, 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг эцсийн хугацаа байхаар шийджээ.
Э.Хулан