Apple компанийн iOS 8,4 бета хувилбар гараад удаагүй байна. Тэгвэл i0n1c нэрээрээ алдаршсан Стефан Ессер гэх хакер энэ хувилбарыг “Jailbreak”-джээ. Ингээд зогсохгүй тэрээр бичлэг хийж iOS 8,4 бета хувилбар бүхий iPhone 6 Plus утсан дээр Cydia аппликейшн байгааг харуулсан байна.
iOS 8,4 бетаг хакердсан гэдгээ батлахын тулд тэрээр Apple Watch-ын аппликейшн, шинэчлэгдсэн загвар бүхий хөгжим тоглуулагч, олон төрлийн сонголт бүхий эможи зэргийг ч харуулсан юм.
Хэдийгээр бичлэг дээр iOS 8.4-ийн Jailbreak байгаа ч та үүнийг татаж авна гэж хүлээх хэрэггүй. Учир нь i0n1c ямар нэгэн татах холбоос тавиагүй аж. Үнэндээ өмнө нь iOS jailbreak хийж байсан туршлагатай тэрээр өөрийнхөө хувийн амжилтаар бахархах дуртай нэгэн.
Тиймээс ч бичлэгийнхээ доор “Өнөөдөр би та бүхэнд iOS 8,4 бета хувилбарыг хэрхэн Jailbreak хийснээ харуулж байна. Үүний тулд би бүтэн дөрвөн өдөр ажилласан. Гэхдээ одоогоор зөвхөн эхний туршилт бөгөөд бага зэрэг дутагдалтай учир ямар ч татах холбоос тавиагүй” гэжээ.
Гэхдээ нэгэнт энэ залуу чадаж байгаагаас хойш TaiG, PanGu зэрэг алдартнуудын Jailbreak удахгүй гарна гэж хүлээх хэрэгтэй гэж үзнэм.
Эх сурвалж: thehackernews.com