Энэ жил анх удаагаа зохиогдсон сагсан бөмбөгийн Эмэгтэй Үндэсний Супер Лигийн хүрэл медалийн төлөөх тоглолт өчигдөр /04.20/ боллоо. Галзуу ганц хожлоор шийдэгдэх ёстой хүрэл медалийн төлөө МУИС Ирвэсүүд болон Дорноговь Таван Дохио багууд тоглосон юм.
Эдгээр багуудын тоглогчид нь хуучнаар Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулиас гаралтай тоглогчид юм. Мөн Дорноговь Таван Дохио багийн дасгалжуулагч Баярмагнай нь МУИС Ирвэсүүд багийн дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшийн шавь нь.
Иймээс тоглолт ч тун нөхөрсөг, бас өрсөлдөөнтэй болсон юм. Харин тоглолтонд туршлагатай тоглогчид ихтэй Дорноговь Таван Дохио баг илүүрхлээ.
Тэднээс Золзаяа 17 оноо, 9 самбар, Долгор 11 оноо, 5 самбар, Баярцэцэг 9 оноо, 8 самбар, Нарандэлгэр 6 оноо, 10 самбар авчээ.
Харин МУИС Ирвэсүүдээс багийн лидер Болор-Эрдэнэ тун сайн тоглож, 22 оноо, 23 самбар авсан бол Өнөрмаа 11 оноо, 6 самбар, Нандинцэцэг 3 оноо, 23 самбар тус тус авсан юм.
Дорноговь Таван Дохио баг туршлага илүү гэдгээ харуулж, 55:46 харьцаатай хожсоноор анх удаагаа зохиогдож байгаа эмэгтэй Үндэсний Супер Лигийн хүрэл медалийг хүртлээ.
Аваргын төлөө цувралын дөрөв дэх тоглолт маргааш 17 цагаас СТО-нд болно. Энэ тоглолтонд Этүгэн Хүлэгүүд баг хожвол, эмэгтэй Үндэсний Супер Лигийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртэх юм.