2015-2017 онд ДОХ-ын чиглэлээр хэрэгжүүлэх 5 сая ам.долларын санхүүжилт бүхий төслийг хэрэгжүүлэхээр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Залуус эрүүл мэнд, Төгс бүсгүйчүүд, Гал голомт, Шинэ өөдрөг амьдрал, Хүүхэд өсвөр үеийг ивээх төв, Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагуудтай Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба өчигдөр гэрээ байгуулжээ.
Төслийн санхүүжилтийг ирэх жилүүдэд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх арга хэмжээ хүн амын тодорхой бүлгийнхний дунд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, бүх шатлалын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хөтөлбөрийн хяналт-шинжилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлд зарцуулах аж.
Монгол Улс 2003 оноос хойш ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 11 удаагийн нийт 50 сая ам долларын төсөл батлуулан хэрэгжүүлсний 16,5 сая ам.долларыг ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулаад байна.
Үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээнд зарцуулж буй нийт хөрөнгийн 70 хувийг Глобаль сангийн санхүүжилтээр буцалтгүй тусламж хэлбэрээр олгодог.
“Глобаль сан”-гийн санхүүгийн дэмжлэгээр нийт хүн амын дундах ХДХВ-ийн халдварын тархалтынг бага түвшинд нь тогтоон барьж чадсан гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.