Өнгөрсөн долоо хоногт Япончууд соронзон галт тэргээр 12 жил байр сууриа хадгалсан дээд амжилтыг эвдэж 590 км/цаг хурдалсан билээ. Тэгвэл өнөөдөр тэд дахин туршилт хийж амжилтаа 13 км/цагаар ахиулжээ.
Цахилгаан соронзын ачаар явж байгаа замаасаа 10 сантиметрийн зайтай өргөгдөж явдаг учир үрэлтийн хүчнээс ангид билээ
Фүжи уулын бэлээр дууны хурдны талаар давхин өнгөрөх галт тэрэг дэлхийн дээд амжилтыг зүгээр ч нэг эвдсэнгүй бүтэн 11 секундийн турш 600 км/цагаас хурдтай давхисан талаар Японы Төмөр замын төвөөс мэдээллээ.
Ер нь бол энэ хугацаандаа нийт 1,8 километр замыг туулчихсан гэсэн үг. Манай гэрээс ажил хүртэл авто замаар яг 3,2 км байдаг гэж бодоход 20 секундийн дотор ажил дээрээ ирэх аж.
Маглев буюу соронзон галт тэрэг нь цахилгаан соронзын ачаар явж байгаа замаасаа 10 сантиметрийн зайтай өргөгдөж явдаг учир үрэлтийн хүчнээс ангид билээ.
Яг энэ тээврийн хэрэгслийг Японы төмөр зам 2027 он гэхэд нэвтрүүлж Токиогоос Нагоя хүртэлх 286 километр замаар 500 км/цагийн хурдтай давхиулахыг хүсэж буй.
Ингээд ашиглалтад орсны дараа зорчигчид хоёр хотын хооронд ердөө 40 минут яваад хүрэх аж. Харин 2045 он гэхэд Токио Осака хотуудыг холбосон зам ашиглалтад орж нэг цаг долоон минутын хугацаанд таныг нөгөө хотод хүргэнэ.
Харин өнөөдөр ашиглаж байгаа суман галт тэрэг хоёр цаг гаруй явдаг аж. Хэдийгээр гайхалтай технологи, хурдтай тээврийн хэрэгсэл ч гэсэн зардал нь төдий хэмжээгээр өснө.
Нагоя хүртэлх замыг барихад Япончууд 100 тэрбум ам. доллар төсөвлөсөн бөгөөд замын бараг 80 хувь нь хонгил байх аж.