Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авах боломжгүй гэдгээ өнөөдөр олон нийтэд мэдэгдлээ.
Шалтгааныг “Уг тогтоол нь Хууль, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах журмын тухай хуулийн шаардлага хангаагүй” хэмээн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тайлбарлаж, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод албан бичиг илгээсэн.
УИХ-ын Тамгын газраас уг албан бичгийг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гаргаж, мөн өдрийн 16.00 цагаас өмнө дутуу баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хүссэн байна. Цаг хугацааны хувьд давчуу байсан тул Засгийн газар албан бичигт заасан хугацаанд өгч амжаагүй аж.
Засгийн газар уг албан бичигт заасны дагуу бичигт баримтын бүрдлийг хангаад өнөөдөр дахин УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна.