АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Арабын Нэгдсэн Эмират улсын Хаан ширээ залгамжлах хунтайж Мохаммед Нахьяныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Арабын хойг болон Ойрхи Дорнодод тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцсэн байна. Ялангуяа Ойрхи Дорнодыг түгшээж байгаа лалын зэвсэгт бүлэглэл болон Ираны цөмийн хөтөлбөрийн талаар голчлон хэлэлцсэнийг Цагаан ордноос мэдээллээ.
Мөн дээрх хоёр улс батлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлд хамтарч ажиллахаар болсон байна. Йемен болон Ливи дэх мөргөлдөөнийг зогсоож, энх тайвныг бий болгоход энэхүү хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэж талууд үзжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама лалын босогчидтой тэмцэх ажиллагаанд оролцож байгаа Арабын бусад улсын удирдагчидтай ирэх тавдугаар сард уулзах товтой байгаа юм.