Чингисийн талбай жил бүрийн хавар эсэргүүцлээ илэрхийлсэн энгийн иргэдээр дүүрч, олон нийтийн анхаарал тэдэн рүү чиглэдэг байв. Харин энэ удаад Төрийн ордонд хамаг хэрэг өрнөж байна. Тэр тусмаа төрийн өндөрлөгүүд гэгддэг УИХ болон Засгийн газрын гишүүд нь тэс өөр байр суурь илэрхийлэн, үндэсний хэмжээний томоохон төслөө удаашруулсаар.
УИХ-ын дарга ийм чухал төслийн явцын талаарх мэдээг албан ёсоор бус өөрийн жиргээгээр олон түмэнд мэдэгдсэн нь бас л анхаарал татна. Төрийн ажил Твиттерээр явдаг болсон хэрэг үү?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аль болох хурдан энэ төслийг эхлүүлэх гэж яарах нь аргагүй. Урин дулаан цаг ирж, бүтээн байгуулалтын ажил эхлэх цаг боллоо. Гэтэл авто замын компаниуд л гэхэд төрөөс 1 их наяд төгрөгийн авлагатай, тендерт ялсан ч мөнгө нь орж ирдэггүй.
Уул уурхайн томоохон компаниуд ажлын байраа танасаар, сул зогсолтоо үргэлжлүүлсээр. Борлуулалтгүйн улмаас барилгын компаниуд ч гацаанд орчихсон. Үүнийг сүүлийн 7 сарын турш буурсан орон сууцны үнийн нэгдсэн индекс батална. Нөгөө талаас гадаад валютын нөөц бууран, ам.долларын ханш хэлбэлзсээр.
Өнгөрсөн онд 650 сая ам.доллар болон навс буусан гадаадын хөрөнгө оруулалт энэ онд хасахтай байна. Энэ мэтээр гүйцэтгэх засаглалын тэргүүний толгойг өвтгөсөн асуудал их.
Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэг дарга хоолой дээрээ хутга тулгуулсан мэт байна. Түүнд хойтонгийн сонгууль хүртэл ганцхан жилийн хугацаа бий. Тэгэхээр яарах нь аргагүй.
Гэтэл энэ бүх хүндрэл бэрхшээл УИХ-ын дарга З.Энхболдод хамаагүй бололтой. Уг нь тэрээр АН-ын дарга. Ирэх сонгуулийн үр дүн түүнээс шууд хамаарна. Гэтэл Засгийн газраа дэмжихийн оронд тээг болоод хэвтчихлээ. УИХ-ын дарга ийм чухал төслийн явцын талаарх мэдээг албан ёсоор бус өөрийн жиргээгээр олон түмэнд мэдэгдсэн нь бас л анхаарал татна. Төрийн ажил Твиттерээр явдаг болсон хэрэг үү?
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Таван толгойн гэрээний төслүүдийг хэлэлцэнэ гэх хүлээлт байсан. Харин Засгийн газар дөнгөж 17-нд буюу өнгөрсөн баасан гарагт л УИХ-ын Тамгын газарт холбогдох бичиг баримтуудыг илгээсэн байна. Уг нь УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтээр буюу энэ сарын 6-нд ТТ төслийг УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагатайг ил тод зарласан. Гэтэл Засгийн газар буюу М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг хоёр долоо хоногийн турш бэлтгэсэн атлаа процедурын гэмээр алдаа гаргачихлаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн тогтоолын төсөл “Хууль, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах журмын тухай хуулийн шаардлага хангаагүй” хэмээн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тайлбарлаж, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод албан бичиг илгээжээ.
Чухам ямар заалтуудыг зөрчсөн гэж дүгнэв?
20.2. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга 72 цагийн дотор хуулийн төсөл, холбогдох бичиг баримтыг энэ хуулийн 20.З, 20.4-д заасны дагуу хянаж, шаардлага хангасан гэж үзвэл төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлон, хууль санаачлагчид мэдэгдэх ба төсөл нь дээрх шаардлагыг хангаагүй байвал түүнийг хангуулах арга хэмжээ авна.
20.3.Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа хуулийн төсөлд дараахь бичиг баримтыг хавсаргасан байна:
20.3.1. Хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай хууль санаачлагчийн албан бичиг;
20.3.2. Хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга;
20.3.3. Шаардлагатай бол холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл;
20.3.4. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шаардлагатай арга хэмжээний санал, түүнтэй холбогдон гарах төсөв, санхүүгийн зардлын тооцоо;
20.3.5. Засгийн газар, холбогдох төрийн болон төрийн бус бусад байгууллагын санал дүгнэлт, Засгийн газраас өргөн мэдүүлж байгаа хуулийн төслийн тухайд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл, төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах үр дагавар бий болгох хуулийн төслийн тухайд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл;
20.3.6. Олон улсын гэрээ соёрхон батлуулах тухай хуулийн төсөлд уг олон улсын гэрээний орчуулга, түүнийг хариуцсан гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг;
20.3.7. Шаардлагатай тохиолдолд төслийг Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүссэн Ерөнхий сайдын хүсэлт, үндэслэл, шалтгаан.
Дээрх 7 баримтаас чухам алийг нь дутуу ирүүлснийг УИХ-ын Тамгын газар мэдэгдсэнгүй.
Энд бас нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн тогтоолын төсөл гэсэн үгнүүдэд таны анхаарлыг хандуулах гэж байна. Эндээс УИХ-ын гишүүд Таван толгойн гэрээнүүдийн төслийг бүрэн эхээр хэлэлцэхгүй гэж ойлгохоор байна. УИХ-ын гишүүдэд
• Хөрөнгө оруулалтын гэрээ (260 орчим асуудлыг хөндсөн)
• Төмөр зам байгуулах концессийн гэрээ (80 орчим асуудлыг хөндсөн)
• Төрийн өмчийг төлбөртэй ашиглуулах гэрээ (30 жилийн хугацаатай байна)-ний төслүүд бүрэн эхээрээ очсон байхыг үгүйсгэхгүй.
Харин бидэнд хаалттай хэвээр үлдэж байна.
Таван толгойн төслийг хэрэгжүүлэхдээ хуулийн ямар зөвлөх компанитай хамтран ажилласан талаар Coal Mongolia-2015 чуулганы үеэр М.Энхсайхан сайдаас нэгэн оролцогч тодруулж байсан юм. Харин тэрээр үндэсний буюу дотоодын хуулийн компанитай хамтран ажиллаж байгаагаа дуулгахад танхимд байсан оролцогчид алга ташиж байв.
Гэтэл тэд УИХ-аар тогтоолын төсөл батлуулахдаа шалихгүй гэмээр алдаа гаргаснаас асуудал дахин хойшиллоо. Эсвэл эдийн засгийн хүндрэл нь хямрал болохоос эмээсэн Засгийн газар хэт яарч дутуу баримт бүрдүүлэв үү. Эсвэл З.Энхболдын тавьсан ээлжит саадын нэг нь энэ байв уу?
Шаардлагатай баримтуудыг бүрдүүлснээр Таван толгойн тогтоолын төсөлд УИХ-ын үүд удахгүй нээгдэнэ гэж л найдъя. З.Энхболд тэргүүтэй Х.Баттулга, А.Гансүх нар болон Ч.Сайханбилэгээр ахлуулсан М.Энхсайхан нар өөр хоорондоо л хурдан учраа олоосой доо.