Ясны чөмөг шилжүүлэн суулгах хоёр дахь мэс засал амжилттай болжээ. УКТЭ-ийн Цусны эмгэг судлалын тасгийнхан ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн долоо хоногт хийсэн байна. Дэлхий нийтэд 1960-аад онд хийж эхэлсэн энэ хагалгааг 2014 оноос манай эмч нар хийдэг болоод байгаа. Өдгөө Азийн 15 оронд ийм төрлийн хагалгаа хийдэг аж.
Ясны чөмөг шилжүүлэн суулгахад донор шаардлагагүй. Өвчтөний өөрийнх нь эсийг шүүж ургуулж, цэвэршүүлээд буцаагаад өөрт нь суулгадаг. Ясны чөмгөнд байдаг цусны үүдэл эсэд цусны бүх төрлийн эс үүсдэг. Энэ утгаараа хамгийн чухал эрхтний нэг аж. Ясны чөмөг шилжүүлэх гэдэг нь тэр чөмгөнд байгаа цусны үүдэл эсийг ялган авч өвчтөнд шилжүүлэн суулгахыг хэлдэг. Сүүж яснаас ойролцоогоор 1.5 литр цус авч шүүгээд, үүдэл эсийг ялгаж авдаг байна. Энэ төрлийн хагалгааг цусны бүх төрлийн хавдартай, дархлаа болон бодисын солилцооны эмгэгтэй өвчтөнүүдэд хийдэг.
Б.Ганаа