Спортын төв ордны “А” танхимын гэрлийг унтрааж танил болсон тэр хөгжмийн хэмнэлд хоёр багийн тоглогчдыг танилцуулах тэр мөч гоё уу. Тоглолтын өмнө Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж тоглогчид болон үзэгчид хамтдаа зогсоод дуулах тэр мөч гоё уу.
Хөгжөөн дэмжигчдийг омогшуулж, баярлуулж, гомдоосон хагас жил харвасан сум шиг өнгөрч супер лигийн финалын цуврал эхэлчихлээ.
Үндэсний супер лигийн арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн GoGo.mn вэб сайт шууд дамжуулан хүргэсэн.
Финалын цувралын гал гарсан тулаанууд эхлэхтэй зэрэгцэн бид та бүхэнд Үндэсний супер лигийн арын албанд хүчин зүтгэж буй хүмүүсийн талаарх мэдээлэл хүргэхийг зорьсон юм.
Аваргын цуврал эхэлчихсэн учраас шагнал, медаль, аваргын бөгж, цаг, цамц, финалын ёслолын ажиллагаа, шинэ спорт ордны нээлт гээд л тэдний ажил ёстой л оволзож байгаа учир арын албаныхны араас багагүй хөөцөлдөж видео ярилцлагаа хийж амжлаа.
Үндэсний супер лигийг тэргүүлэн ажиллаж буй залуус өнөөдрийг хүртэл хэрхэн ажиллаж, цаашид юунд зорьж тэмүүлж байгааг та бүхэн видеоноос үзээрэй.