ТААМАГ:
Зүүн бүсийн эхний шатны 2 багийн талаарх миний бодлоор бол Хүч тэнцвэргүй энэ тулаанд Atlanta Hаwks-ууд бүх талаар илүүрхэж ялна. Ганц хожил ч авч амжихгүйгээр эхний шатнаас Brooklyn Nets хасагдана гэж таамаглаж байна. Улирлын тоглолтод хоорондын тоглолтын харьцаа 4:0 харьцаатайгаар Hawks илт илүүрхсэн юм.
Атлантагын харцагуудын хувьд 1993-1994 оноос хойш 11 жилийн дараа Зүүн бүсээ (60-22) тэргүүлж байна. Энэ үзүүлэлтээр багийн түүхэндээ хамгийн их хожил авсан улирал нь болж багийнхаа хувьд түүхэн рекорд тогтоогоод байна. Энэ багийн хувьд онцлох нэг зүйл нь од хэмжээний тоглогч байхгүй, дундаж хэмжээний тоглогчдоор багаа бүрдүүлсэн явдал юм.
Эдгээр дундаж хэмжээний тоглогчдыг маш сайн удирдан зохион байгуулж байгаа хүн бол мэдээж дасгалжуулагч билээ. Дасгалжуулагч Майк Буденхолзерыг өнгөрсөн жилийн лигийн аварга баг болох Сан Антониа Спөрсийн туслах дасгалжуулагч байхад гэрээ хийн авсан нь хамгийн сайн нүдээ олсон сайн наймаа болжээ. Улирлын тоглолтыг маш сайн эхлүүлж тэргүүлсээр Зүүн бүсээ тэргүүлж чадсан нь олон спорт сонирхогчдыг гайхшируулсан зүйл болсон. Улирал эхлэхэд олон аналистууд энэ багийг ийм хэмжээний амжилт гаргана гэж хэн ч тааварлаагүй бсан билээ. Тэр ч үүднээс 7 хонгийн шилдэг тоглогчийн шагналд багаараа буюу гарааны 5 тоглогчид олгосон юм.
ДАВУУ ТАЛУУД:
- Багийн тоглолтыг жинхэнэ утгаар нь хийж байгаа. Яг л герман машин л гэсэн үг.
- Холбон тоглогч - Жэфф Тийг Pts 25.9 Reb 2.5 Ass 7.0.
- Нөөц холбон тоглогч Германы иргэн Деннис Шрүдер сүүлийн жилүүдэд амжилт нь нилээн ахисан тул үндсэн холбогчоо амарч байх хооронд багийн тоглолтоо унагалгүй авч явах чадвар бүрэн бий.
- Холын зайн шидэлт - Кайл Корвер, ДеМарре Каролл /3 онооны шидэлт маш сайн, хамгаалалт сайн, хэрэгтэй үед байраа маш сайн эзэлсэн байдаг/.
- Хамгийн олон 127 тоглолт дараалж 3 онооны шидэлт гүйцэтгэсэн рекордтой. Дундажаар 53%-тай довтолдог.
- Төвийн болон хүчний тоглогчийн байрлал - Ал Хорфорд /энэ жил бүтэн улирал тоглосон багийн гол хөдөлгөгч хүч, урьд нь гэмтлийн улмаас бүтэн улирал тоглодоггүй байлаа/ Паул Милисап /үзүүлэлтээрээ бол багт голлох үүрэг гүйцэтгэж байгаа тоглогч/.
- Нөөц тоглогч нар - Үндсэн тоглогчоо амрааж байх хугацаанд гарч багийн оноогоо сайн явуулдаг сэлгээ сайтай баг юм.
- Дасгалжуулагч - Майк Буденхолзер багийн тоглолтыг төгс зохион байгуулж, удирдаж байгаа дасгалжуулагч. Мөн багийн уур амьсгалыг сайнаар бүрдүүлж чадаж байгаа нь том хөшүүргэ юм.
- Бүсээ тэргүүлсэн буюу плей-оффд дээгүүр жагссан баг өөрийн талбайд тоглолт хийх давуу эрх олж авдаг билээ. Өөрийн ордон буюу талбайдаа тоглолт илүү хийнэ.
- Улирлын тоглолтод дээрх 2 баг нийт 4 удаа таарч тоглоход бүгдэд нь Харцагууд хожсон
СУЛ ТАЛУУД:
- Бэртэл гэмтэл - Төвийн тоглогч Ал Хорфорд бэртчих гээд байдаг эхний тоглолтод хуруугаа бэртээсэн. Паул Милисап мөрний бэртэлтэй байгаа. Холбогч нарын жижиг бэртлүүд бас байгаа.
- Од хэмжээний тоглогч байхгүй болохоор өрсөлдөөн ихтэй үед багийг удирдаж өөрийн ур чадвараар багаа манлайлах тал дээр дутмаг.
- Фен - Атланта хотын хөгжөөн дэмжигч нар бусад хотын багуудыг бодвол хамгийн муудаа орно.
- Удирдлага - Баг нь маш сайн тоглолтыг үзүүлж байгаа ч багын эздүүд нь улирлын дундуур зарах талаар мэдээлэл гарч байсан. Удирдлага нь сайн тоглож байх үед нь их үнээр зарж ашиг олох санаатай байж магадгүй л юм.
BROOKLYN NETS
Оросын тэрбумтан Михайл Прохоров 2012 онд энэ багийг худалдан авч богино хугацаанд НБА-гын аварга авахаар асар их мөнгөөр зодож хүчирхэг баг босгосон боловч хүсэл нь талаар болсон билээ. Тэр үеийн сайн гэгдэж байсан тоглогчдыг мөнгөөр л далайлган гэрээ хийж байлаа. Мөнгөөр хүчтэй багийг бүрдүүлж болох ч хүчтэй тоглолтыг хараахан үзүүлж чаддаггүй бололтой. Дасгалжуулагчийн туршлага багатай сайн тоглогч асан Ж.Киддээр багаа удирдуулсан нь алдаа болсон гэлтэй. Гэхдээ энэ жил зүүн бүсийн 8-аар арай хийн шалгарсан нь тэдэнд шагнал боллоо. Ялангуяа сүүлийн хэдэн жил бэртэлтэй байсан төвийн тоглогч Брүүк Лопезийн улирлын төгсгөлийн сайн тоглолт багаа 8-аар шалгарахад томоохон тус болсныг онцлох хэрэгтэй.
ДАВУУ ТАЛУУД:
- Тоглогч - Брүүк Лопез өндөр нуруутай тул нурууг нь ашиглаж тоглох, Жоё Жонсон шидэлтээ сайн гүйцэтгэх чадвартай, Холбон тоглогч - Дерон Виллиамс ид үеийнх шигээ тоглолт нь орвол ч...
- Үе үе сайн багийн эсрэг сайн тоглолтоо харуулж чаддаг.
СУЛ ТАЛУУД:
- Багийн тоглолт нь нэг л сайн учраа олохгүй байгаа. Үнэтэй гэрээ хийсэн тоглогч нараасаа салахын тулд янз бүрийн оролдлого их хийж байгаа. Улмаар улирлын наймааны цонхоор тоглогчууддаа сольсон нь багийн тоглолт болон уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн нь дамжиггүй. Шинэ дасгалжуулагчтай ч бас холбоотой байх.
- Улирлын тоглолтод хоорондоо 4 удаа таарсан тоглолтондоо бүгдэд нь хожигдсон.
Бэлтгэсэн: Г.Эрдэмбилиг