ТААМАГ:
Зүүн бүсийн энэ 2 багийн талаарх миний бодлоор бол Cleveland Cavaliers баг Boston Celtics-чуудыг 4:1-ээр шүүрдэнэ гэж таамаглаж байна. Улирлын тоглолтод 2-2 харьцаатай хожил хожигдлын харьцаа тэнцсэн байна.
CLEVELAND CAVALIERS (53-29)
Энэ 2014-2015 оны НБА-н улирлын тоглолтын амжилтаараа (53-29) Зүүн бүсийн 2-оор шалгарсан өнөө цагийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг юм. Хүчирхэг бүрэлдэхүүний онцлог гэвэл одоо цагийн НБА супер од тоглогч хаан өргөмжлөлд Леброн Жеймс өөрийн гараагаа эхлүүлж байсан хуучин багтаа эргэн нэгдэж хүчтэй болгохоос гадна өөрт хэрэгтэй тоглогч нараа дагуулж ирсэн билээ. Энэ жил авч үзээгүй аваргын төлөө дайралт хийх маш том боломж үүсээд байгаа билээ.
ДАВУУ ТАЛУУД:
- Одоо цагийн НБА-ын супер од Леброн Жеймс байгаа нь асар том давуу тал болно.
- Холбогч Кари Ирвинг нь оноо авах, дамжуулах гээд бүх зүйл дээр багтаа маш хэрэгтэй тоглогч.
- Багт хэрэгтэй нуруулаг болон хамгаалан тоглогч нарыг солилцоо наймаагаар олж авсан.
- Зүүн бүсийн 2-оор шалгарсан тул талбай дээрээ илүү олон тоглолт хийх эрхтэй болсон.
- Хурд, хүч болон хувийн ур чадварын хувьд бусад багтай зүйрлүүлшгүй.
СУЛ ТАЛУУД:
- Плей-оффын туршлага багатай тоглогчууд болон дасгалжуулагч (Леброноос бусад).
- Хувийн ур чадвар сайтай тоглогчидтой учраас багийн тоглолт муудах.
- НБА-д урьд нь ажиллаж байгаагүй шинэхэн дасгалжуулагч.
BOSTON CELTICS (40-42)
Энэ улиралд солилцоо наймааг их хийж шинэ бүрэлдэхүүнээрээ улирлыг (40-42) амжилттай төгсгөж плей-оффт зүүн бүсийн 7-оор шалгарсан нь сайн зүйл болсон. Агуу түүхтэй багийг бүтээн байгуулах үйл явцдаа яваа баг. Драфтын эрх хангалттай байгаа учир ирээдүй нь гэрэлтэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
- Залуу насны эрч хүчээр сайн тэмцэх магадлалтай.
- Хүчтэй бүрэлдэхүүнтэй багтай тулсан тул өөрсөд нь мэдээллийн болон хүмүүсийн анхаарал хандуулахгүй учраас зоригтой тэмцэл өрнүүлэх.
- Тоглолтын агуулга талаасаа барьцгүй.
- Тоглогчдоо бүрэн ашиглаж тоглохдоо илүү сайн.
СУЛ ТАЛУУД:
- Ихэнхи тоглогч нар нь залуус учраас плей-оффын туршлага дутмаг.
- Тоглолтын агуулга болон хувилбарууд сайн биш.
- Дасгалжуулагч нь шинэков учраас плей-оффын туршлага байхгүй.
- Холбогч болон Төвийн тоглогчийн байрлал нь сул.
- Хүчтэй багтай таарсан тул сэтгэлзүй муу.
Бэлтгэсэн: Г.Эрдэмбилиг