Яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16-аас ихгүй литр шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” анхны уулзалтаараа үүрэг болгосон.
Тэгвэл “Шийдлийн цаг” ээлжит уулзалтаар энэ ажлын хэрэгжилттэй танилцаж, улам эрчимжүүлэхийг Төрийн өмчийн хорооны удирдлагуудад даалгалаа. “Том машинуудыг лацдаж, хураагаад зогсоох, зарж борлуулах зорилго тавиагүй. Хэрэггүй газраас нь авч хэрэгтэйд нь шилжүүлэх ажлыг зохион байгуулъя” гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн.
Одоогийн байдлаар нийт 68 машин хурааснаас 50 нь том оврынх, 18 нь суудлын тэрэг байгаа аж. Машин нэн шаардлагатай байгаа ХХЕГ түүний харьяа хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад 40 машин хуваарилж, Улсын Ерөнхий прокурорын газрын орон нутгийн салбар зэрэг байгууллагад балансаас балансад шилжүүлэх санал боловсруулаад байгаа талаар Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго танилцуулав.
МАШИНЫ ХЭРЭГЛЭЭГ ЗОХИЦУУЛСНААР 15 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ
Төрийн өмчийн хорооноос автомашин төвлөрүүлэх тухай мэдэгдэл авсан зарим яам, агентлагууд өнөөдрийг хүртэл машинаа хураалгаагүй бөгөөд ийм 80 машин байгаа гэнэ. Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны онцлогийг харгалзан том оврын машинуудыг нь хураагаагүй аж.
Засгийн газрын авто бааз 400 машины гарааш барьсан. Тиймээс орон нутгийн үйлчилгээний автомашиныг тэнд төвлөрүүлж, төсөвт байгууллагуудын гараашийг дуудлагаар худалдаж, төсөвт орлого төвлөрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашины өдрийн дундаж зардал 112 мянган төгрөг, жилд 30-35 сая төгрөг байдаг аж. Машин хэрэгцээтэй байгууллагууд 50 жийп, суудлын 18 автомашиныг зах зээлийн ханшаар худалдаж авах, эдгээрийн ашиглалтын нэг жилийн зардал зэргийг тооцоход уг арга хэмжээний үр дүнд 15 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргажээ.
Р.Цэцэг