Монголоос анх удаа Хонконгийн хөрөнгийн биржид IPO гаргаж, мөнгө босгосон компани нь “Mongolian mining corporation” (HKG:0975) юм. Тэд 2010 онд 3.71 тэрбум хувьцаа гаргаж, 650 сая ам.доллар босгосон байдаг. Өнөөдрийн байдлаар тус компанийн хувьцааны хяналтын багцыг Ж.Оджаргал эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, компанийн нийт хувьцааны 38 орчим хувь буюу 1.4 тэрбум хувьцааг эзэмшиж байгаа юм. Мөн Ж.Од 1.3 тэрбум, Ж.Оюунгэрэл 112 сая, П.Батсайхан 183 сая хувьцааг тус бүр эзэмшиж байна.
Тус компанийн хувьцааны хяналтын багцыг Ж.Оджаргал эзэмшдэг
Тэгвэл, сүүлийн хэдэн сар хөдөлгөөнгүй шахам байсан тус компанийн хувьцааны ханш 13 хувийн өсөлтөөр өнгөрсөн мягмар гарагийн арилжаагаа хаажээ. Харин өчигдрийн байдлаар хувьцааны ханш 18.18 хувиар өсөж, нэгжийг нь 0.395 Хонконг доллараар арилжиж байна.
MMC-ийн охин компани болох “Энержи Ресурс”-тай Хятадын “Шенхуа” групп 1.2 сая тонн өндөр чанарын коксжих нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсныг БНХАУ- ын Төрийн өмчийн хорооноос мэдэгдсэн юм. Гэхдээ хоёр компанийн зүгээс албан ёсны тайлбар өгөөгүй гэж www.hellenicshippingnews.com сайтаас мэдээлсэн. Энэхүү гэрээтэй холбоотойгоор MMC-ийн хувьцааны ханшийг өссөн гэж шинжээчид тайлбарлаж байна.
Дашрамд, сүүлийн 52 долоо хоногийн хугацаанд тэдний нэгж хувьцааны хамгийн өндөр үнэ нь 0.84 Хонконг доллартай тэнцсэн. Гэхдээ 2011 онд нэгж хувьцаагаа 10.60 Хонконг доллараар арилжсан түүх тэдэнд бий.
Э.Хулан