Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний супер лигийн тэмцээний финалын цуврал тоглолтоор үргэлжлэн явагдаж байна.
GoGo news agency МҮСБХ-ноос албан ёсоор зөвшөөрөл авснаар арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн супер лигийн шууд дамжуулалтыг та бүхэн хүргэсээр байна.
Манай шууд дамжуулалтыг "Супер лиг: 2014" цэснээс Монгол орон даяар төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа сагсан бөмбөгт хайртай сонирхдог хэрэглэгчид маань хүлээн авч үзсэнд туйлын баяртай байна.
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДААС ХЭРХЭН ҮЗЭЖ СОНИРХОВ?
Супер лигийг Иракийн хил дээрээс Танан гарьдын үнэнч фанатууд багийнхаа тоглолтыг шууд дамжуулалтаар үзэж тоглогчдоо дэмжиж байгаа зураг.
Австралийн Сидней хотод суугаа сагсан бөмбөгийн фанат залуу лигийг хэрхэн үзэж байгааг харж болно.
“Харцага” багийн ахлагч Б.Одбаяр Австрали улсад байхдаа гэр бүлийнхээ хамтаар багийнхаа тоглолтыг сайтаар дамжуулан шууд үзэж буй зураг.
Филиппин улсад тоглож буй Т.Санчир Үндэсний супер лигийн финалын тоглолтыг сайтаар үзэж буй.
ШУУД ДАМЖУУЛАЛТААР БИД ХАМТДАА ХЭЧНЭЭН ТӨГРӨГ ХЭМНЭСЭН БЭ?
Үндэсний супер лигийн тоглолтын шууд дамжуулалттай холбоотой тоон мэдээллийг инфографикаар хүргэе.
Супер лиг арваннэгдүгээр сарын 19-нд эхэлж өнөөдрийн байдлаар 111 тоглолт явагдаад байна. Манай сайтын хувьд арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэн өнөөдрийг хүртэл 69 тоглолтыг та бүхэнд хүргээд байна.
Супер лигийн нэгдүгээр тойргийн тоглолтыг 3500-4900 хүн үзэж байсан бол Плей-оффын тоглолт эхэлсэн цагаас үзэгчдийн тоо 5200-29865 болтлоо нэмэгдсэн юм.
Хамгийн олон хүн үзсэн тоглолтоор Мадимос Шонхор-Танан гарьд болон Их өргөө Аравтууд-Эрдэнэдрийлинг Ригс багийн тоглолт тодорч байна. Энэхүү шийдвэрлэх тоглолтоор Танан гарьд Шонхорууд багийг хожиж хагас шигшээд шалгарч байсан билээ.
Спортын төв ордны "А" заалны багтаамжаас шалтгаалан нэг удаагийн тоглолтыг 1000 хүн үздэг.
Харин GoGo news agency лигийн тоглолтыг шууд дамжуулан хүргэснээр 69 тоглолтын статистикаас харахад нэг тоглолтыг дунджаар 7000 орчим хүн үзсэн байна.
Тасалбарын мөнгөн дүнд шилжүүлбэл нэг удаагийн шууд дамжуулалтаар 35 сая төгрөгийг хэмнэлтийг үзэгч та бид хамтдаа хийжээ.
Супер лигийн шууд дамжуулахад хамтран ажилласан Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, MNBA спорт суваг, ZA телевизийн хамт олонд баярлалаа.