Алтанбулаг - Улаанбаатар - Замын-Үүд чиглэлд 1000 км хурдны авто зам барихаар Чингис лэнд девелопмент групп ажиллаж байгаа.
Өнгөрсөн онд Засгийн газартай концессийн гэрээ байгуулан ажилдаа орсон. Уг хурдны авто замын трассыг саяхан Зам тээврийн сайдын тушаалаар баталгаажуулж өгсөн юм.
Энэ замын геотехникийн эхний хэсэг буюу Алтанбулаг - Мааньтийн хэсгийн 450 км-ийн судалгааны ажлыг ОХУ-ын геологийн компани, Монголын 20 гаруй компанитай хамтран хийж, тайлангаа хүлээлгэн өгч байгаа юм байна.
Харин Мааньт - Замын-Үүд чиглэлийн 550 км хэсгийн геотехникийн суурь судалгааны ажлын тендер зарлагдсан бөгөөд БНСУ, Япон, Герман, ОХУ, БНХАУ, Монгол гэсэн 6 орны 50 компани уг ажлыг хийж гүйцэтгэхээр саналаа өгсөн байна.
Энэ удаагийн тендерт дэлхийд алдартай, олон улсын хэмжээний томоохон компаниуд оролцож буй юм байна.