ЕХ-ны удирдагчдын дээд хэмжээний уулзалт өчигдөр Брюссельд болсон. Энэ үеэр хууль бус шилжин ирэгсдийн шилжилт хөдөлгөөнтэй тэмцэх төсвийг нэмэх шийдвэр гаргасан талаар Associated Press дамжууллаа.
Тодруулбал Африкаас орж ирдэг цагаачидтай тэмцэх "Тритон" далайн ажиллагаанд сард 2.9 сая еврогийн хөрөнгө зарцуулдаг байсан бол энэхүү тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ.
Герман, Францын эрх баригчид Газрын дундад тэнгист эргүүл зориулалттай хоёр усан онгоц хуваарилж өгөхөө амласан бол ЕХ-ны бусад гишүүн орнууд ч мөн адил эргүүлийн усан онгоц, нисдэг тэргийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Их Британийн Засгийн газар гурван хөлөг онгоц түүн дотор Вант улсын Тэнгисийн цэргийн HMS Bulwark хөлөг онгоц, гурван нисдэг тэрэг зэргийг Газар дундын тэнгисийн хууль бус цагаачидтай тэмцэхэд илгээх юм.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Европ руу шилжин ирэгсдэд хууль бусаар хүргэхэд ашиглаж буй онгоц, завийг устгах эрхтэй болох хүсэлтийг НҮБ-д гаргасан талаар хэллээ.
Цагаачдын эсрэг ийнхүү хатуу бодлого баримталж байгаа нь энэ сарын 19-нд гарсан томоохон осолтой холбоотой юм. Aфрикаас Европыг зорин бүхнийг шинээр эхлүүлэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн 700 гаруй дүрвэгч Газар Дундын тэнгист амиа алдсан юм. Аврах албаныхан ердөө 28 хүний амийг аварч чаджээ.
Хамгийн сүүлд болсон ослын дараа зөвхөн 2015 он гарснаас хойш 1500 гаруй дүрвэгч амиа алджээ. Ливид өрнөж байгаа улс төрийн хямралыг ашиглан эдийн засгийн дарамт, хүчирхийллийн золиос болсон Африк, Ойрхи Дорнодын иргэдийг Европ руу илгээх хууль бус ажиллагаа улам гарч байна.
Эх сурвалж: Associated Press