Киргизийн Токмок хотноо цэргийн хээрийн сургуулилтыг нээх албан ёсны ажиллагаа болж өнгөрлөө. “Орос, Хятад, Тажикистан, Казахстан болон Киргизийн тусгай анги нэгтгэлийнхэн алан хядагчдыг Шамси хавцалд гацаанд оруулан устгах үүрэгтэй. Ингэхдээ өндөр, уулархаг газрын тоног төхөөрөмж ашиглана. Мөн тусгай зэр зэвсгээр буудлаг үйлдэнэ” хэмээн ОХУ-ын цэргийн төв бүсийн төлөөлөгч мэдээлэв.
Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын сургуулилт жил бүр зохиогдож дөрвөн өдөр үргэлжилдэг бөгөөд өнгөрсөн жил Хятадад болсон юм.
“Ийм сургуулилт гишүүн орнуудад ашигтай гэж би үзэж байна. Бие биенийхээ материаллаг баазыг ашиглаж, зэр зэвсэг, холбооны хэрэгсэл, хамгийн гол найз нөхөдтэй болно” хэмээн Казахстаны зэвсэгт хүчний хурандаа Болат Журабаев ярилаа.
Шанхайн хатмын ажиллагааны байгууллага 2001 онд анх байгуулагдсан бөгөөд зургаан орон гишүүнчлэлтэй. Тус байгууллагын бүрэлдэхүүнд Орос, Хятад, Тажикистан, Казахстан, Киргиз болон Узбекистан ордог бол ажиглагчаар Монгол, Афганистан, Энэтхэг, Иран, Пакистан оролцдог юм. Харин Белорусс, Турк болон Шри-Ланка яриа хэлэлцээрийн хамтрагчид хэмээн тооцогддог.
Эх сурвалж: “Gezitter.org”