Дэлхийн улс орнуудад суралцаж буй Монголын оюутан залуучуудын холбооноос "Англи хэлтэй дотуур байр" үндэсний аяныг эхлүүлж буй талаар өнөөдөр мэдээллээ.
Энэ аяны хүрээнд англи хэлийг их дээд сургуулийн дотуур байранд гадаад багш нар болон гадаадад суралцаж ирсэн монгол оюутнууд үнэ төлбөргүйгээр зааж байгаа аж. Одоогоор 15 дотуур байр, 20 орчим сургуулийн оюутан хамрагдаад байна.
Наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү аянд хамрагдаж, сайн суралцсан шилдэг таван оюутныг шалгаруулж нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хэлний сургалтанд үнэ төлбөргүй хамруулах гэнэ.
Мөн хамгийн шилдэг гурван оюутныг шалгаруулан гадаадад хэлний сургалтанд бүх зардлыг нь даан суралцуулна гэлээ.
Зөвхөн их дээд сургуулийн оюутан залуус гэлтгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад "Сурсан мэдсэнээ тантай хуваалцъя" лекц явуулаад эхэлжээ.
Тус холбоонд өнөөдрийн байдлаар 30 оронд суралцаж, ажиллаж байгаа Монголын 1000 гаруй оюутан залуус нэгджээ.