Монгол улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг энэ оны аравдугаар сард бүрэн зогсоож, тоон технологит шилжих хуваарь гарсан.
Иймд орон нутгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн (телевиз, радио, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч) удирдах ажилтнуудад зориулсан “Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт” сэдэвт семинар энэ сарын 22, 23-нд Улаанбаатар хотод боллоо.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос уг хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор орон нутгийн телевиз, радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтнуудад зориулан семинар зохион байгууллаа.
Эхний өдрийн хэлэлцүүлэгт бүхий л аймагт өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нийт 120 орчим удирдлага, төлөөлөгч оролцжээ. Семинар, хэлэлцүүлгийн гол сэдэв тоон технологийн шилжилттэй холбоотой өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын хувьд гарч буй өөрчлөлтүүд, түүнтэй холбоотой техникийн нөхцөл шаардлага зэрэг байв.
Энэ талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын холбогдох дарга, мэргэжилтнүүд хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Семинарын 2 дахь өдөр нь Орон нутгийн телевизүүдийн холбоо, Кабелийн телевизүүдийн холбоо, Оюуны өмчийн газар, МҮОНТВ-ийн Хурд агентлаг, МҮОНР-ийн холбогдох төлөөлөгчид
- ОСДҮЭ ба орон нутгийн телевизийн тоон технологийн дамжуулалтын өнөөгийн байдал,
- техникийн шийдэл,
- богино долгионы FM радиогийн онцлог, хөгжлийн өнөөгийн түвшин,
- Монголын радиогийн программ хангамж,
- техник тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал,
- богино долгионы фм радиогийн студийн тоног төхөөрөмж,
- техникийн шийдэл,
- телевиз, радиогийн байгууллага дахь зохиогчийн эрхийн асуудал,
- монголын телевизүүдийн холбоо болон орон нутгийн телевизүүдийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулга, чөлөөт хэлэлцүүлгүүд өрнүүлжээ.