Евро бүсийн үйлдвэрлэл болон үйлчилгээний салбар дөрөвдүгээр сард агшсан дүнтэй гарлаа. “Markit Economics”-оос танилцуулдаг үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс дөрөвдүгээр сард 53.5 нэгжид хүрсэн нь өмнөх сараас хагас нэгжээр буурсан дүн юм.
Европын Төв банкны бонд худалдан авах хөтөлбөр Евро бүсийн эдийн засгийг энэ оноос эхлэн сэргээнэ гэж шинжээчид найдаж байгаа аж. Гэхдээ энэхүү хөтөлбөрийг дүгнэхэд харьцангуй эрт байна гэж “Markit Economics”-ийн эдийн засагчид үзэж байна.
Дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг задлаад харвал тус бүсийн үйлчилгээний салбар өмнөх сараас хагас нэгжээр буурч, 53.7 нэгжтэй гарсан бол үйлдвэрлэлийн салбар 0.3 нэгжээр суларч, 51.9 нэгжид тогтсон байна. Мөн Евро бүсийн тэргүүлэх эдийн засагтай улс болох Герман, Францад өсөлт удааширсан нь бүсийн индексийг доош татжээ.
Хэдийгээр худалдагч авагч менежерийн индекс буурсан үзүүлэлттэй гарсан ч үйлдвэрлэлийн гарц 2007 оны наймдугаар сараас хойших дээд цэгтээ хүрч нэмэгдсэнийг “Markit” -ийн шинжээчид онцолж байна.