“Барилга.МН”, Барилгын Зөвлөгөө Мэдээллийн төвөөс “Барилга-Экспо 2015” олон улсын үзэсгэлэн яармагийг 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр “Мишээл-Экспо” төвд боллоо.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Барилгын зөвлөгөө мэдээллийн төв, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Барилгын инженерүүдийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж, үзэсгэлэнд оролцогсдод баярын мэндчилгээ дэвшүүлэн, нээлтийн ёслолын тууз хайчилсан юм. Мөн үзэсгэлэнд оролцогчдод зориулж, Монголын хүүхдийн ордны авъяаслаг сурагчид дуу хуурын дээжээс өргөн барилаа.
“Барилга-Экспо 2015” олон улсын үзэсгэлэн яармаг нь урьд өмнөх жилүүдийн адил хоёр ангиллаар зохиогдох бөгөөд 2015 оны 4-р сарын 24-нөөс 26-нд “БАРИЛГЫН МАТЕРИАЛ”, 2015 оны 5-р сарын 1-нээс 3-ны өдрүүдэд “ОРОН СУУЦ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ”-ийн үзэсгэлэн “Мишээл Экспо” төвд үргэлжилнэ. Энэ удаагийн “Барилга-Экспо 2015” олон улсын үзэсгэлэн яармагийн эхний хэсэг болох өнөөдөр эхлэж байгаа Барилгын материалын үзэсгэлэнд Япон, Орос, Солонгос, Хятад, Финлянд, Итали, Герман, Чех, Польш зэрэг орны болоод дотоодын үйлдвэр эрхлэгч нийт 250 гаруй аж ахуйн нэгж оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэж байна.
Монголын барилгын салбарт хамгийн сүүлийн үед нэвтрээд байгаа шинэ төрлийн барилгын материал бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийн сантехникийн болон цахилгааны материалууд, гадна, дотор заслын материал, үнэргүй будаг, шингэн обой, хонины ноосон дулаалга, шинэ орон сууц, амины орон сууц, ландшафт тохижилтын мянга гаруй нэр төрлийн энд дэлгэгдээд байгаа юм.
Харин 5-р сарын 1-нээс 3-ны өдрүүдэд үл хөдлөх хөрөнгө, орон сууц сонирхож байгаа иргэд, олон нийтэд зориулсан “ОРОН СУУЦ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ”-ийн үзэсгэлэнд нийслэл хотод баригдаж буй болон ашиглалтанд орсон 70 гаруй шинэ орон сууцны танилцуулга худалдаа болох бөгөөд м/кв нь 1.300.000-аас эхлэх орон сууцнаас тансаг зэрэглэлийн орон сууцнууд эзнээ хүлээж байна.
Эдгээр орон сууцнууд нь зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд м/кв-т тутамдаа 100-300 мянган төгрөгийн хямдралтай үнээр худалдаалагдах тул алдаж болохгүй алтан боломж байх нь лавтай.
Мөн амины орон сууц, ландшафт тохижилтын мянга гаруй нэр төрлийн материалыг үзэж, танилцан худалдан авалт хийх боломжтой.
Үзэсгэлэн яармагийн ерөнхий ивээн тэтгэгчээр Японы “Kansei Paint” брэнд, “Sky Pro Group” шингэн обой, “Victoria Town” ХХК оролцож байгаа аж. Харин хамтран зохион байгуулагчаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо
Үзэсгэлэнгийн хөтөлбөр
4 сарын 24 Баасан гарагт
12:00-13:00 “Барилга Экспо-2015” ОУ-н үзэсгэлэн яармагийн нээлтийн үйл ажиллагаа
14:00-15:30 “Тэдмэнт Групп” ХХК танилцуулга
(“Мишээл-Экспо”-гийн 2 давхрын хурлын танхим)
4 сарын 25 Бямба гарагт
09:30-10:50 Барилга болон хяналтын камерын угсралт, суурилуулалтын шинэ
технологийн семинар “Монкабель Системс” ХХК

12:00-13:00 “Барилгын материал үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн уулзалт”
(Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хүргэнэ)
“Хямралын үеийн маркетинг” илтгэл Маркетер Нандиа

14:00-16:30 “Поятос Групп” Монголд барилгын материалын үйлдвэрлэл шинээр эхлэх
зөвлөгөө, техник тоног төхөөрөмжийн танилцуулга
(“Мишээл –Экспо”-гийн 2 давхрын хурлын танхим)
4 сарын 26 Ням гарагт
17:30 “Барилга-Экспо 2015” олон улсын үзэсгэлэн яармагийн эхний хэсэг дуусна
05 сарын 01 Баасан гарагт
10:00 “Барилга-Экспо 2015” олон улсын үзэсгэлэн яармагийн
хоёрдугаар хэсэг эхэлнэ
05 сарын 02 Бямба гарагт
11:00-13:00 “Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн уулзалт”

“Хөрөнгө оруулалтыг татах хялбар арга” сэдэвт сургалт “FP” группын
Бизнес хөгжил, Хөрөнгө оруулалт хариуцсан захирал: М.Отгонбаяр

05.03 Ням гарагт
17:30 “Барилга-Экспо 2015” олон улсын үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаа дуусна
18:30-21:30 “Барилга-Экспо 2015” олон улсын үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа,
шилдэг оролцогчдод шагнал гардуулах ёслол
( “ХАНБҮРГЭДЭЙ” ресторан 11 давхарт)