Өнөөдөр Энэтхэгт болсон үйл ажиллагааныхаа үеэр Xiaomi компани Mi 4i утсаа танилцууллаа. Ингэснээр компани анх удаа бүтээгдэхүүнээ шууд Хятадаас өөр зах зээл дээр гаргаж байгаа бөгөөд утас нь 200 ам. долларын үнэтэй аж.
5 инчийн 1080 пиксел дэлгэц нь 441 цэгийн нягтшилтай, үндсэн камер нь 13 мегапиксел, урд талын камер нь 5 мегапиксел юм байна. Харин дотроо 2GB RAM, 16GB багтаамж, Snapdragon 615 процессортой учир Андроид 5,0 дэмжинэ.
Зузаан нь 7,8 мм-ээр хэмжигдэх утсыг хурууны хээ гардаггүй, сайжруулсан хуванцраар бүрж таван өнгөний сонголттой урлажээ. Та энгийн хар, цагаан эсвэл улбар шар, цайвар хөх, ягаан гэсэн өнгөнөөс сонгож болох аж.
Дээрээс нь ийм хэмжээний утсанд нэг их тааралдахгүй 3120mAh батарейтай. Өндөр нягтрал бүхий батарейтай учир хүчин чадал нь ийм өндөр байгаа юм байна. Нэг цаг цэнэглэхэд 40 хувийн цэнэг орох бол дүүртэл цэнэглэхэд гурван цаг шаардлагатай.
Утас энэ сарын 30-ны өдөр Энэтхэгт 12,999 рупи буюу 205 ам. долларын үнэтэй гарах бөгөөд Хонг Конг, Сингапур, Тайван, Малайзад тавдугаар сард худалдаалагдаж эхлэх аж.