“Оюутолгой” компани Өмнөговь аймаг болон Ханбогд, Манлай, Баян- Овоо, Даланзадгад сумтай Даланзадгад хотноо болж, тус арга хэмжээнд “Оюутолгой” компани болон орон нутгийн удирдлагууд оролцлоо. Хоёр жилийн хугацаанд санал солилцож, хэлэлцсэний эцэст байгуулсан энэ гэрээ нь 30 жилийн хугацаатай бөгөөд цаашид үргэлжлүүлэн сунгах боломжтой аж.
Гэрээг Ашигт малтмалын тухай хууль болон “Оюутолгой”- н Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу хоёр тал байгуулж байгаа нь энэ юм. Гэрээний хүрээнд Өмнөговь аймагт “Хөгжлийг дэмжих сан” шинээр бий болж, “Оюутолгой” компани тус санд жил бүр таван сая ам.долларын санхүүжилт олгохоор болов. Энэ нь одоогийн ханшаар 10 орчим тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Харин энэ хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг компани болон орон нутгийн төлөөллөөс бүрдсэн “Хөгжлийг дэмжих сан”-гийн удирдах зөвлөл гаргах юм байна. Ингэснээр Өмнөговь аймаг хөгжлөө тэтгүүлэх хөрөнгө оруулалтын хоёр сантай болж байгаа юм. Нэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай Орон нутгийн хөгжлийн сан бөгөөд үүнд жил бүр төсвөөс 10 гаруй тэрбум төгрөг хуваарилж байгааг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа хэллээ.
Хамтын ажиллагааны гэрээ нь “Оюутолгой” компани орон нутгийн байгаль орчин, ус, уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, үндэсний түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх баримт бичиг аж. Мөн гэрээгээр аймаг орон нутаг болон “Оюутолгой” компанийн баримтлах зарчим, нөхцөлийг тодорхойлжээ. Хамтран ажиллах гэрээний хугацаанд Өмнөговь аймагт нийтдээ 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр байгаа.
“Оюутолгой” компани өнгөрсөн онд 457 сая ам.долларын дотоодын худалдан авалт хийсэн бөгөөд энэ нь үйл ажиллагааны нийт зардлынх нь 77 хувийг эзэлжээ. “Хөгжлийг дэмжих сан” шинээр бий болов. Тодруулбал, 301 сая ам.доллар буюу 51 хувийг нь үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулаад байгаа гэдгээ мэдээлсэн юм. Харин Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтын дүн 2010 онтой харьцуулахад 28 дахин өссөн бөгөөд өнгөрсөн оны эцсийн дүнгээр 42 сая ам.долларт хүрчээ.