Английн инженер Хенри Ройс 1884 оноос механик, техникийн бизнесээ эхлүүлсэн байдаг. Тэрбээр машин зохион бүтээх гэж уйгагүй оролдсоны эцэст 1904 онд Манчестер хотноо хоёр цилиндртэй “Rolls-Royce 10 hp” загвараа бүтээсэн юм.
Үүнээс хоёр жилийн дараа зургаан цилиндртэй, хүчин чадлаар өмнөхөөсөө хавьгүй илүү “Rolls-Royce 30 hp” загварыг зохион бүтээсэн нь тус компанийн амжилтын эхлэл болжээ. Энэ машин 1906- 1926 оны хооронд нийт 7874 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд баячуудад зориулсан тансаг зэрэглэлийнх гэдгээрээ бусдаас ялгарч байв.
Мөн тухайн үеийн машинуудтай харьцуулахад дуу чимээ бараг гардаггүй байсан тул “Мөнгөн сүнс” нэрийг авчээ. Үйлдвэрлэлийн явцад “Мөнгөн сүнс” улам сайжирсаар байв. Тухайлбал, 1914 онд цахилгаан гэрэлтэй болсон бол үүнээс таван жилийн дараа аккумулятороор асдаг болсон байна.
Сонирхуулахад, “Мөнгөн сум” бол дэлхийн пролетарын удирдагч В.И.Лениний унах дуртай машин байв. Дугуй хөлөглөдөг байсан Ленин 1909 онд Парист очоод орчин үеийн автомашины дэвшилтэй танилцсан гэдэг. Ленин Засгийн эрхэнд гарсны дараа Францын “Turcat-Mery 28” машин унадаг байв. Дараа нь үүнийгээ “Renault-40 CV” машинаар сольсон юм.
Харин 1921 онд баячуудын дунд мода болсон “Мөнгөн сүнс”-ийг өөрийн болгож санаа нь амарчээ. Энэ үед түүний бие муудаж эхэлсэн тул эмч нар агаар салхинд гарч байхыг зөвлөжээ. Тиймээс “Мөнгөн сүнс”-ээ хөлөглөж аваад зугаалганд явах нь элбэг байсан гэдэг. 1924 оны нэгдүгээр сарын 21-нд Ленин нас нөгчив. Түүний шарилыг хайртай машинд нь ачин Москвад авчирчээ.
Г.Баярсайхан