ХХАА-н сайд Р.Бурмаа Онцгой байдлын комиссын гишүүний хувиар зүүн аймгуудад ажиллан, салбарынхныхаа цуглуулсан хандивыг (10 сая төгрөг) гардуулаад өнөө өглөө иржээ. Тэрээр 28 дахь өдрөө үргэлжилж буй түймэртэй тэмцэх ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Одоогоор Хэнтий аймгийн Норовлин болон Дадал сумын зааг нутаг болон Дорнод Баян-Уул сумын нутаг бүхлээрээ түймэртэй байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэр рүү ОХУ-аас түймэр орж ирсэн хэвээр байгаа аж.
Өмнө нь тэнд үүл хурахгүй байснаас хиймэл бороо оруулах боломж байгаагүй. Харин өчигдөр үүл хуралдаж эхлэхэд мэргэжилтэн нь Халх Голд ажлаар явж байсан.
Нийт 167 алба хаагч өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч түймрийг бүрэн унтрааж чадаагүй байна. Учир нь газар хуурай байгаагийн сацуу салхи 20м/сек хүртэл хурдтай байгаа аж.
Онцгой байдлын алба хаагчид зохион байгуулалт сайтай ажиллаж байгаагийн сацуу нутгийн иргэд ч гэртээ хоол хийн авчрах гэх мэтээр чадах чинээгээрээ тусламж үзүүлсээр. Гэвч түймрийн голомтод, хүйтэн салхинд ажиллаж буй алба хаагчдад хувцас хэрэглэл, чанартай хоол хүнс, ус гэх мэт олон зүйл нэн шаардлагатай байгааг Р.Бурмаа сайд онцоллоо.
Онцгой байдлын алба хаагчдаас гадна хилийн цэргүүдийг дайчилсан бөгөөд Ойн нөхөрлөлийнхөн сайн дураараа ажиллаж байгаа аж.
Түймэртэй нутгууд дахь зарим малчид гэр, хашаагаа тойруулан хамгаалалтын бүс татсанаар бага хохирол амсчээ. Мөн үлээгч аппараттай цөөн айл галаас аврагдсан гэнэ. Энэ аппарат нь 100-250 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Цаашид малчдад хэрхэн хамгаалалтын бүс байгуулах талаар сургалт явуулан, айл бүрийг үлээгч аппаратаар хангах ажлыг ХХААЯ-наас зохион байгуулахар төлөвлөжээ.
Түймэрт нийт хэдэн мал үрэгдсэн нь тодорхойгүй байна. Зөвхөн Баян-Уул суманд л гэхэд 2000 мал хоргодсон. Түлэгдсэн мал өвчнөө даалгүй үхэж байгаа тул цаашид малын хоргодол нэмэгдэх төлөвтэй байна. Төл малдаа хоргодсон эх мал олон тоогоороо хаваржаанд түлэгдсэн аж. Иймд бидний сайн мэдэх Хоромхон тосыг үйлдвэрлэгчид зүүн аймгуудад энэ тосноосоо илгээсэн нь малчдад хамгийн их хэрэгтэй зүйл болсон гэж ХХАА-н яамныхан талархлаа илэрхийллээ. Малын үс ноос багатай хэсэг болох толгой, дэлүү, хөл түймэрт илүүтэй түлэгдсэн, хайрагдсан байдалтай байгаа аж.
Түймрийн голомтод ажиллаж байгаа иргэдийн нүд өвдсөн, улайсан, хий ханиалгасан байдалтай байгаа тул зүүн аймгууд руу эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх баг илгээх хүсэлтийг Х.Шийлэгдамба сайдад тавина гэдгээ Р.Бурмаа сайд хэлэв. Мөн тэрээр уул уурхайн компаниудад уриалга гарган, хамгаалалтын нүдний шил, бээлий, ажлын хувцаснаасаа илүүчлэхийг хүслээ. Байгаль орчны яаманд ч хүсэлт тавин, түймэрт хаваржаа, намаржаагаа алдсан малчдад шинэ хашаа барих мод бэлтгэхэд нь зохих дэмжлэг үзүүлэх хүсэлт ч тавих аж.
Галын голомтод ажиллаж байгаа хүмүүсийн оймс дороо норчихдог, солиод өмсөх оймс ч алба хаагчдад хангалтгүй байна. Хөл нь хөлөрч, шархалсан байдалтай байгаа аж. Иймд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа залууст их бага гэлтгүй тусламж үзүүлэн, сэтгэлийн дэм хайрлахыг нийт иргэдээсээ хүнс хөдөө аж ахуйн сайд хүслээ.
Хэдийгээр Засгийн газрын даваа гарагийн хуралдаанаар 1.2 тэрбум төгрөгийг гал түймэртэй тэмцэхэд зарцуулах шийдвэр гарсан ч одоо болтол энэ мөнгө эзэндээ хүрээгүй байна. Аймгаар дамжин сумдад хүрэх тул цаг алдаж байгаа аж. Мөн зарим мөнгийг шилжүүлээгүй байна.
Хүмүүсийн оймс дороо норчихдог, солиод өмсөх оймс ч алба хаагчдад хангалтгүй байна. Хөл нь хөлөрч, шархалсан байдалтай байгаа аж.
Сайн мэдээ гэвэл Шадар сайд У.Хүрэлсүх галын голомт руу нэмэлт хүч илгээсэн бол БХЯ-наас 400 хүнээр тооцон цэргийн иж бүрэн хувцсыг өнөөдөр илгээнэ.
Шороо гал нийлсэн байдалтай байгаа зүүн аймгуудад хиймэл бороо оруулах боломж бий юу гэсэн асуултад Р.Бурмаа сайд “Би өчигдөр орой 23.00 цагт наашаа хөдөлсөн. Өмнө нь тэнд үүл хурахгүй байснаас хиймэл бороо оруулах боломж байгаагүй. Харин өчигдөр үүл хуралдаж эхлэхэд мэргэжилтэн нь Халх Голд ажлаар явж байсан” гэсэн юм.
Газар дээр нь байдалтай танилцаад ирсэн Р.Бурмаа сайд гал түймэртэй тэмцэн ажиллаж буй ажилтнуудад нэмэлт цалин олгох санал ч гаргаж байв. Хачирхалтай нь энэ сарын 21-нд буюу мягмар гарагт мэдээлэл өгсөн Онцгой байдлын ерөнхий газрын удиирдлагууд алба хаагчид халуун хоолтой, болж бүтэж байна. Гагцхүү улс төр хийж л ажилд саад болж байна гэсэн юм. Харин Р.Бурмаа сайд хүн малт гэлтгүй л бүгд маш хүнд байдалтай, ус ч үгүй байна гэв. Мөн хойд хилээс орж ирж буй ойн түймрийг цурманд оруулсан ч эргэж асч байгаа аж. Ойн цэвэрлэгээг цагт нь хийгээгүйгээс ийнхүү ойн түймэр хурдан газар авч байгааг Ойн нөхөрлөлийнхөн онцолсон.
Төгсгөлд нь хэлэхэд бид тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэж ярьдаг. Энэ хүнд үед хүн бүр, байгууллага болгон дор бүрнээ тусламжийн гараа сунгах шаардлага тулгараад байна.