Энэ сарын 19-нд 700 гаруй хүний аминд хүрсэн томоохон ослын дараа ЕХ-ын удирдагчид цагаачдын эсрэг хатуу бодлого баримталж эхэллээ. ЕХ-ны удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ сарын 23-нд Брюссельд болсон. Энэ үеэр хууль бус шилжин ирэгсдийн шилжилт хөдөлгөөнтэй тэмцэх төсвийг нэмэх шийдвэр гаргав. Тодруулбал Африкаас орж ирдэг цагаачидтай тэмцэх "Тритон" далайн ажиллагаанд сард 2.9 сая еврогийн хөрөнгө зарцуулдаг байсан бол энэхүү тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ. Герман, Францын эрх баригчид Газрын дундад тэнгист эргүүл зориулалттай хоёр усан онгоц хуваарилж өгөхөө амласан бол ЕХ-ны бусад гишүүн орнууд ч мөн адил эргүүлийн усан онгоц, нисдэг тэргийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Өмнөд Америкийн идэвхтэй томоохон галт уулын нэг Чилийн Кальбуко галт уул идэвхжив. Тус галт уулаас агаарт цацагдсан үнс нурам тэнгэрт хэдэн км-ийн өндөр утаан хөшиг үүсгэсэн байна. Чилийн эрх баригчид аюулын "улаан" түвшинг зарлаж, Кальбуко галт уулаас 20 км-ийн радиуст амьдардаг 4000 гаруй хүнийг энэ сарын 22-нд нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Чили улсад 2000 гаруй галт уул байдгаас 90 орчим нь идэвхтэйд тооцогддог. Тэр дундаа Кальбуко галт уулыг хамгийн их аюултай гэж үздэг байна. Кальбуко галт уул нь 2003 метрийн өндөртэй бөгөөд хамгийн сүүлд 1972 онд сэрж байжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ли Ван Гу авлигын шуугианд холбогдсоны дараа албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа. Ли Ван Гугийн огцрох хүсэлтийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хегийн одоогоор хүлээн аваагүй бөгөөд шийдвэр ирэх долоо хоногт гарах юм. Учир нь Пак Кын Хе Өмнөд Америкийн улсуудад ажлын айлчлал хийж яваа бөгөөд энэ сарын 27-нд Сөүлд ирэх аж. Өдгөө Өмнөд Солонгост урьд өмнө нь байгаагүй нөхцөл байдал үүсээд байна. Эхнийх нь Төрийн тэргүүн гадаадад айлчлал хийж байна. Хоёр дахь нь энэ хооронд Засгийн газрын тэргүүн албан тушаалаасаа огцорч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Эдийн засгийн дэд сайд томилогдов.
Украины 3000 мянга уурхайчин цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардан сүүлийн хоёр өдрийн турш Киев хотод эсэргүүцлийн жагсаал хийж байна. Энэ сарын 23-нд уурхайчид парламент, Киев хотын захиргааны байрын гадаа цугларч жагсаалаа үргэлжлүүлжээ. Уурхайчид Засгийн газрын ордны гадаа ирж тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюктай уулзахаар оролдсон боловч сайд нь гарч ирээгүй аж. Украины хямрал эхэлснээс хойш эдийн засаг хямарч, хоол хүнс, эм тариа, тээврийн үнэ өсч байхад иргэдийн цалин хөлс эсрэгээрээ буурсан үзүүлэлттэй байна. Тэгвэл үүний үр дүн нь дахин нэг шинэ “Maйдан” байх болно гэж Украины улс төрийн хүрээлэнгийн захирал Константин Бондаренко үзэж байна.
Каир хотын Эрүүгийн шүүхээс Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси болон түүний үзэл бодлыг баримтлагч 12 хүн тус бүр 20 жилийн ял оноосон байна.Мухаммед Мурси болон түүний хамсаатнуудыг 2012 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн эсрэг Ерөнхийлөгчийн ордны гадаа жагссан босогчдыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзлээ. Уг мөргөлдөөний улмаас 10 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн юм. Шүүхээс тухайн үед Ерөнхийлөгч байсан Мурсигийн үйлдэл, шийдвэр олон хүний аминд хүрсэн гэж үзэв. Энэ нь 2013 оны долдугаар сард цэргийн эргэлтээр эрх мэдлээсээ огцорсон Мухаммед Мурсигийн анхны шүүх хурал юм. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн "Мусульман ахан дүүс” цагдаа нартай мөргөлдөв.
Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн албан байрны дээвэр дээр хачирхалтай дрон онгоц газардсан байгааг ажилчид илрүүлжээ. Дрон онгоцонд ганц сав ус байснаас гадна бөөрөн дээр нь цацраг идэвхт аюултайг илэрхийлэх тэмдэг наасан бөгөөд бага хэмжээний цацраг ялгарч байсан аж. Гэхдээ эрх баригчдын хэлж байгаагаар цацрагийн хэмжээ тун бага бөгөөд хүний эрүүл мэндэд аюулгүй гэжээ. Хэн үүнийг зохион байгуулсан бэ? Яагаад дохиоллын систем ажиллаагүй вэ? Одоогоор энэ хэргийн хариуцлагыг хүлээх тухай хэн нэгэн мэдэгдсэнгүй. Гэхдээ эрх баригчид цөмийн реакторуудыг дахин асаахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасантай холбоотой гэдэг нь ойлгомжтой. 2011 оны газар хөдлөлт, цунамигаас хойш Абэ цөмийн реакторуудыг дахин асаахыг эрчимтэй дэмжсээр байсан билээ. Цөмийн реакторын хөргөлтийн систем доголдож цацраг алдагдаж эхэлсэн учир үүнийг эсэргүүцэж байгаа олон хүн одоо ч байсаар байгаа.
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой ирэх тавдугаар сарын 9-нд тохионо. Москвад болох арга хэмжээнд ОХУ-ын Цэргийн академи, Цэргийн их сургууль, институт болон Батлан хамгаалах яамны сургуулийн сонсогчид, тэнгисийн явган цэрэг, ОХУ-ын Дотоод хэргийн яамны цэргийн албан хаагчид болон хил хамгаалагчид, нисэхийн хүчин, десантын цэрэг зэрэг нийт 15 мянга гаруй цэргийн албан хаагчид оролцох аж. Цэрэг, зэвсэгт хүчнийхээ сүр хүчийг дэлхий нийтэд гайхуулдаг тус парадад 194 хуягт техник, 150 онгоц, нисдэг тэргийг дайчилна. Ирэх сарын 9-нд болох парадад анх удаа “Коалиция-СВ” их буу, эрэг хавийн “Бал” болон “Бастион” пуужин харвах төхөөрөмжүүд, “Тайфун” хамгаалалтын шинэ хувилбар болон олон шинэ зэр зэвсэг талбайгаар явж өнгөрөх юм. Ялалтын баярын парадын бэлтгэл ажлын фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Fast and Furious цувралын долдугаар анги нээлтээ хийгээд сар ч болоогүй байна. Өнөөдрийн байдлаар энэ кино дэлхий даяар 1,1 тэрбум ам. доллар олж дэлхийн хамгийн их ашиг орлого олсон бүтээлүүдийн долдугаарт жагсчээ. 2014 онд нээлтээ хийх байсан гол дүр болох Пол Уолкер зуурдаар амиа алдаж төлөвлөгөөт хугацаанаасаа жил орчмын дараа нээлтээ хийсэн Furious 7 үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцэж буй. Тэгвэл Доминик Тореттогийн дүрийг бүтээсэн жүжигчин Вин Дизель киноны сүүлийн анги болох “Furious 8” 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дэлгэцнээ гарна гэжээ. Өнгөрсөн жил Universal кино компани “Fast and Furious” цувралын нийт 10 кино бүтээгдэх байх гэж байсан нь ийнхүү батлагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Япончууд соронзон галт тэргээр 12 жил байр сууриа хадгалсан дээд амжилтыг эвдэж 590 км/цаг хурдалсан билээ. Тэгвэл энэ сарын 21-нд тэд дахин туршилт хийж амжилтаа 13 км/цагаар ахиулжээ. Фүжи уулын бэлээр дууны хурдны талаар давхин өнгөрөх галт тэрэг дэлхийн дээд амжилтыг зүгээр ч нэг эвдсэнгүй бүтэн 11 секундийн турш 600 км/цагаас хурдтай давхисан байна. Маглев буюу соронзон галт тэрэг нь цахилгаан соронзын ачаар явж байгаа замаасаа 10 сантиметрийн зайтай өргөгдөж явдаг учир үрэлтийн хүчнээс ангид билээ.
Энэ сарын 24-нд Энэтхэгт болсон үйл ажиллагааныхаа үеэр Xiaomi компани Mi 4i утсаа танилцууллаа. Ингэснээр компани анх удаа бүтээгдэхүүнээ шууд Хятадаас өөр зах зээл дээр гаргаж байгаа бөгөөд утас нь 200 ам. долларын үнэтэй аж. 5 инчийн 1080 пиксел дэлгэц нь 441 цэгийн нягтшилтай, үндсэн камер нь 13 мегапиксел, урд талын камер нь 5 мегапиксел юм байна. Харин дотроо 2GB RAM, 16GB багтаамж, Snapdragon 615 процессортой учир Андроид 5,0 дэмжинэ. Зузаан нь 7,8 мм-ээр хэмжигдэх утсыг хурууны хээ гардаггүй, сайжруулсан хуванцраар бүрж таван өнгөний сонголттой урлажээ. Та энгийн хар, цагаан эсвэл улбар шар, цайвар хөх, ягаан гэсэн өнгөнөөс сонгож болох аж.