Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдлын талаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа.
Хуралдаанаар 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдал болон “Би Жи Би Жи” компанид газэр эзэмших эрхийг хэрхэн олгосон талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа.
Урьдчилан гаргасан дүгнэлтээр 16 дугаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй.
Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй.
Одоогоор тус байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийсний дараа оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой болно гэжээ.
Мэргэжлийн байгууллагын тус дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс ажлын зургийн даалгаврыг боловсруулах ажлыг хийж, гүйцэтгэж байна.
16 дугаар орон сууцны зүүн талд барилгын ажил гүйцэтгэх нэрийдлээр нүх ухсан “Би Жи Би Жи” компанид газар эзэмших эрх хэрхэн олгосон тухайд:
- Анх 1998 онд Нийслэлийн Засаг даргын А/117 дугаар захирамжаар “Хэмнэлт-Орчлон” ХЭАА-д 2000 м2 гаражийн барилгын зориулалтаар газар эзэмших эрх олгож, тус газар гаражийн барилга барьж иргэдэд худалджээ.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Т.Билэгтийн 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжаар “Эн Эс Ар” ХХК-д гараж, үйлчилгээний зориулалтаар 3000 м2 газар олгож, тус оны 565 дугаар захирамжаар “Би Жи Би Жи” ХХК-д нэр шилжүүлсэн байна.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын 2011 оны 06 сарын 16-ны өдрийн НЗД-ын 470 тоот эзмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих захирамжаар 1000 м2 газарт үйлчилгээтэй орон сууц барих эрх олгожээ. Тус газрын эзэмших эрхийг 2014 оны 115 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар сунгасан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хууль, дүрэм, журам зөрчсөн газрыг төрийн байгууллагууд хаацайлсаар нэг нь үүрэг өгч, нөгөөх нь зөрчдөг.
Тэр үйлдлийг хяналтын газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нөгөө л нэг байдал яг энэ асуудал дээр бодитоор харагдаж байна. Тиймээс иргэдийг сэтгэл санаа, эд материалаар хохирооход хүргэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг тогтоож хариуцлага тооцно” гэв.
“Би Жи Би Жи” ХХК-ийн менежер н.Ганбат үүссэн нөхцөл байдалд тус компанийн зүгээс хариуцлага хүлээж, холбогдох бүх зардлыг гаргана гэдгээ хэллээ.
Тус газарт геодизийн зураг гаргаж, барилгын улаан шугам тогтоосон геодиз, зураг төслийн компани, Эзэмшүүлсэн хэмжээнээс хэтрүүлэн нүх ухаж ойролцоох орон сууц, барилгуудыг эрсдэлд оруулсан “Би Жи Би Жи” ХХК, Эдгээр газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй холбогдох эрх бүхий албан тушаалтныг тогтоож хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг үүрэгдлээ.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн дараагийн буюу ирэх пүрэв гарагийн хуралдаанаар буруутай этгээдүүдийг авч хэлэлцэхээр боллоо.