Монголын музейн эрх зүйн орчныг шинэчлэх зорилгоор зохион байгуулж буй “Музейн эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Монголын Үндэсний Музейд 9:00-13:00 цагийн хооронд болно.
Энэ хэлэлцүүлэгт холбогдох яам, төрийн болон хувийн хэвшлийн музейн төлөөллүүд оролцох юм.
Хэлэлцүүлгийг БСШУЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хороо, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байна.
Японы Засгийн газрын санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж буй “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд “Музейн эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд монголын музейн үйл ажиллагаатай холбогдолтой стандарт, дүрэм, журамд олон улсын шинжээчийн хийсэн харьцуулсан судалгаа, Зөвлөмж болон БСШУЯ шинээр боловсруулж буй Музейн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.
“Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд 18 үндэсний сургагч бэлдэж, тэд Ховд, Орхон, Хэнтий, Өвөрхангай аймгуудад сургалт удирдан, музейн талаарх орчин үеийн мэдлэг, туршлагаа хуваалцсан юм. Мөн төслийн хүрээнд музейн холбогдолтой ЮНЕСКО, Олон улсын музейн зөвлөлөөс эрхлэн гаргасан 5 ном товхимлыг орчуулан хэвлүүлжээ.