“Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг дэлхийн улс орнууд дөрөвдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг.
Монгол Улс 2003 оноос эхлэн энэхүү өдөрт нэгдсэн.
Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмч, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардоржтой энэ талаар ярилцлаа.
-Энэ жилийн хувьд “Дэлхийн оюуны өмчийн өдөр”–ийг дэлхий нийтээр “Хөгжмийн төлөө хамтдаа” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улсын хувьд оюуны өмчийг хамгаалах өдөр энэ уриатай хэрхэн холбогдож байгаа вэ?
-Манай улс жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-нд “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглээд арваад жил болж байна. Оюуны өмчийг хамгаалах өдрийг тэмдэглэх хүрээнд манай байгууллагаас төлөвлөгөөтэйгээр тодорхой ажлуудыг хийлээ.
Хамгийн гол нь бид сургалт сурталчилгаа, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллая, нөгөө талаар хөгжмийн бүтээлийг ашиглах цар хүрээг нэмэгдүүлье гэсэн зорилготой байгаа.
ХХЗХ-ноос зохион байгуулсан Орон нутгийн радио, телевизийн байгууллагын удирдах ажилтны семинар зохион байгуулсан. Манай байгууллагаас оролцож бусдын бүтээлийг хэрхэн яаж ашиглах талаар илтгэл тавьж, зөвлөмж өгсөн. Олон байгууллага оюуны өмчийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулж байна. Монгол HD телевиз “Оюуны өмчийн долоо хоног”-ийг зарласан. Манай байгууллага 3-4 хөтөлбөрт оролцож тухайн салбар чиглэлээр ярилцлага мэдээлэл өгсөн. “Юнител” ХХК-тай хамтран оюутнуудын дунд тэмцээн зохион байгуулсан.
-Хөгжмийн төлөө хамтдаа урианы хүрээнд ямар ажлуудыг хийсэн бол?
-Хөгжмийн бүтээлийн тухайд Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвөөс караоке болон мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтарч Хамтын удирдлагын байгууллагатай гэрээ байгуулсан. Ингэснээр цаашид хамтран ажиллах тал дээр тусалж, нэг, нэгнийгээ дэмжиж ажиллах юм. Цагдаагийн байгууллага хүртэл хамтарч ажиллахаар болсон.
-Монголын оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах хууль тогтоомж бодит амьдрал дээр буухдаа хэр нийцтэй байдаг вэ?
-Олон улсын гэрээ хэлэлцээрт заасан хэм хэмжээ, зохицуулалтын хүрээнд манай хууль тогтоомж нийцсэн байгаа. Хоёр жилийн өмнө ирсэн АНУ-ын хуульч манай хуулийг үзээд гайгүй хууль байсан дүгнэлтийг хийсэн.
Уран бүтээлч болгон өөр, өөрийн салбарын зохицуулалтыг хуульд тусгах сонирхол их байгаа. Бүтээл болгоны тусгайлсан зохицуулалтыг хийгээд байдаг тийм улс орон байхгүй. Тэр бүрийг тусгаад ирэхээр хуулийн хийдэл гардаг. Өөрөөр хэлбэл зохицуулагдаагүй харилцаа орхигддог. Хууль гэдэг нийтэд хамаарсан тэр зохицуулалтыг зааж өгөх ёстой гэж үзэж байгаа.
2006 онд батлагдсан хууль маань арваад жил болж байна. Энэ хооронд техник технологийн өөрчлөлт шинэчлэлт эрчимтэй явагдаж байгаа.
-Монгол контент үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн их тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Контент үйлдвэрлэгчдийн хувьд тулгамдаж буй асуудал тухайн бүтээлийг ашиглахтай холбоотой асуудал байгаа. Дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн хувьд тодорхой хэмжээнд зохицуулалт хийж өгөхгүй бол дураар нь орхиж болохгүй байна.
Кино хийхдээ уран бүтээлчид зохиогчийн эрх нь хэн дээр байх вэ гэдэгт гэрээ хийдэггүй. Үүнээс болоод жүжигчин, найруулагч, продюсер бүгдээрээ л миний кино гэж ярих асуудал гардаг. Тухайн зохиогч өөрийн бүтээлээ нийтэд төлбөргүй ашиглуулахыг зөвшөөрөөд нийтийн хүртээл болгочихвол зохиогчийн эрхийг хамгаалах шаардлагагүй.
-Зохиогчийн эрхтэй холбоотой санал гомдол ихэсч байна уу эсвэл тоо нь цөөрч байгаа юу?
-Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон болсон. Гишүүн орон болохын өмнө оюуны өмчийн эрхийн баталгааны асуудлаар их чухал хэлэлцээр хийдэг. Улс орнууд худалдаа хийхдээ оюуны өмчийн эрхийн асуудлыг хөнддөг.
1998 онд Дэлхийн худалдааны байгууллага Монгол Улс гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг авч хэлэлцээд хэрэгжилт нь хангалтгүй байна гэдэг дүгнэлт өгсөн.
Үүнээс шалтгаалж Оюуны өмчийн хэрэгжилтийн хангах чиг үүрэг бүхий хяналтын алба байгуулагдсан. Хяналтын алба байгуулагдснаас 2000 оноос хойш ирсэн санал хүсэлтийн 60-70 хувь нь зохиогчийн эрхтэй холбоотой асуудал байсан. Сайт дээр кино зөвшөөрөлгүй байршуулах, хөгжим болон киног хууль бусаар олшруулах, телевизээр гаргасантай холбоотой гомдол ирдэг.
-Кино, хөгжим, контент үйлдвэрлэгч, зохиолчид гээд салбар бүр тулгамдаж буй асуудал, хүссэн заалт бүрийг оруулна гэвэл боломжгүй. Энэ бүх эрх ашгийг хэрхэн нэгтгэж зохицуулах боломжтой вэ?
-Энэ бүхнийг зохицуулах хамгийн чухал асуудал нь гэрээ. Манайхан өөрсдөө гадаадаас кино, хөгжим, мэдээ мэдээлэл гээд олон зүйлийг худалдаж авдаг. Гадаадаас контент худалдаж авахдаа их туршлагатай ханддаг. Зохиогчийн эрх болон бүтээл ашиглах гэрээгээ л маш сайн хийчихвэл энэ бүхнийг зохицуулах боломжтой.