Индонезийн Палембанг хотод “Ерөнхийлөгчийн цом-2015” олон улсын тэмцээн энэ сарын 19-25-нд зохион байгуулагдлаа.
22 дахь удаагаа зохиогдож байгаа уг тэмцээнд Австрали, ОХУ, БНСУ, Япон, Египет, Сири, Гана зэрэг 24 орны 126 боксчин өрсөлдлөө.
Монголын шигшээ багийн 12 боксчин өрсөлдснөөс долоон медаль хүртэж багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ.
Эрэгтэйчүүдийн 56кг-д Э.Цэндбаатар, 64кг-д Б.Чинзориг алтан медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 60кг-д Д.Отгондалай мөнгө, эмэгтэйчүүдийн 51кг-д М.Нандинцэцэг мөнгөн медаль, 60кг-д О.Сувд-Эрдэнэ, 69кг-д Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртлээ.