Оросын “Вести в субботу” мэдээллийн хөтөлбөрөөр Сергей Брилевын бэлтгэсэн Монголын тухай мэдээ гарлаа. Энэхүү материалыг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэе.
1945 онд ялагдал хүлээсэн Японы Ерөнхий сайд ирэхгүй, гэхдээ ялагч орон болох Монголын Ерөнхийлөгч Москвад тавдугаар сарын 9-нд ирнэ. Ингэхдээ Монголыг Улаан талбайд зөвхөн Ерөнхийлөгч төлөөлөөд зогсохгүй тус улсын цэргүүд ч оролцоно.
Монголын тэнгэр үнэхээр гайхамшигтай. Газар дээр ч бас л гайхамшиг. Жишээ нь, тал хээр жирийн нэг гэр бариастай хэдий ч нарны зай заавал дэргэд нь байна. Нүүдэлчдийн хүүхдүүд компьютер дээрээ манай “Лунтик” хүүхэлдэйн киног үзэж сууна.
Монголын нийслэлд хэрэглээний өрнөл гэгч газар авчээ. Чингис хааны хатуу ширүүн харц дор дэндүү орчин үеийн гэмээр залуус цугларсан харагдав. Харин түүх болон үлдсэн буддын сүм хийдийн дэргэд орчин үеийн төмөр бетон, шил бүхий өндөр барилга сүндэрлэжээ.
Олон зууныг хольж хутгасан үйлдвэрлэл хүртэл Улаанбаатарт бас бий.
Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж эртний ном, судар бичиг хадгалдаг газар “Вести в субботу” хөтөлбөрийнхөнд уулзалтыг товлосон юм. “Аугаа үндэстэн аугаа соёлтой байдаг. Бид өөрсдийн соёлдоо маш хүндэтгэлтэй хандаж, хадгалдаг” хэмээн Монголын төрийн тэргүүн онцоллоо.
Төвд судар – мөнгөн дээр алтаар сийлжээ. Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой юм бүхэн эдгээр судрын адил монголчуудын хувьд дэндүү үнэтэй зүйлийн нэг.
“Би Монгол улсын иргэн. Москва хотын их сургуулийн оюутан байхдаа ардын эсэргүүцлийн ангид элсэн орсон. Манай сургуулиас л гэхэд 850 хүн фронт руу явсан даа. Бид сургуульдаа, ч элчиндээ ч мэдэгдээгүй” хэмээн Аугаа их Эх орны дайны ахмад дайчин Цэндийн Алтангэрэл дурсан ярилаа.
Хайнзангийн Ганбат дайны дүр төрхийг зурагнаа буулгадаг нэгэн. Түүний зургийн гол сэдэв нь Аугаа их Эх орны дайн.
Георгий Жуковын хөшөөн дээр бид ирлээ. “Жуков бол зөвхөн оросын төдийгүй манай Монголын баатар. Одоо хэр нь монголчуудын дунд нэр хүндтэй, тэрээр Япончуудтай хийсэн дайнд бидэнд тусалсан. Бид түүнийг санан дурсдаг. Бидний үр хүүхэд ч санан дурсах болно” хэмээн Улаанбаатарын иргэд ярьж байна.
Үнэхээр гайхамшигтай байгаа биз? Энэ бүхэн хаанаас гарч ирдэг юм бол? Юутай ч эхлээд ардчилсан үзэлтэй Ерөнхийлөгчид хандая.
-Тавдугаар сарын 9-нд Москвад заавал байх ёстой гэж та яагаад үзэж байна вэ?
-Энэ чинь бидний нийтийн ялалт. Аугаа их Эх орны дайны үед Монгол улс Азидаа Оросыг дэмжигч цорын ганц орон байсан. Би цэргийн сургууль төгссөн хүн, цэргийн хүмүүжилтэй.
-Үнэхээр тэгж харагдаж байна шүү. Та нуруугаа их цэх барих юм.
-Тийм шүү. Харин Орос руу явах надад нэр хүндийн хэрэг.
-Таны хувьд тавдугаар сарын 9-нд Москва явах нь байх ёстой зүйлийн нэг юм. Гэтэл таны мэргэжил нэгт нөхөд, ерөнхий сайдууд өнөөгийн улс төрийн байдлыг харгалзан Москвад очихгүй гэж хэлсэн. Та үүнд хэрхэн хандаж байгаа вэ?
-Энэ бол тэдний хэрэг. Харин бид хаашаа явах, хэнтэй уулзах, хэнтэй баяр тэмдэглэх нь бидний эрх.
-Хэрэв энэ нууц биш бол, аль нэг их гүрний хүмүүс тантай холбогдож Москва руу явахгүй байхыг зөвлөөгүй юу?
-Үгүй, тийм зүйл болоогүй.
-Тэгвэл монголчуудад хэрэггүй гэж хэлэх нь утгагүй зүйл гэсэн үг үү?
-Тиймээ, тэгээд үүнийг тэд сайн мэдэж байгаа.
Москва руу монголчуудыг явахгүй байхыг зөвлөх нь яагаад утгагүй гэж? Түүхийг эргэн харъя. Тухайн үедээ ХХ зууны эхэн үеийн Өргөө гэгдэж байсан нийслэлийн зургийг сайтар ажиглахад үнэхээр хязгаар нутаг. Харин удахгүй эрс шийдэмгий өөрчлөлт хүлээж байлаа.
Зөвлөлт засгийн үед, тоглосон уу эсвэл үнэхээр тэгж хэлсэн үү, юутай ч феодализмаас социализм руу том үсрэлт хэрэгтэй хэмээн хэлж байсан гэдэг. Гэхдээ өнөөгийн хэрэглээний өрнөл нь юутай ч Улаанбаатарт капитализм эд хөгжиж байгааг харуулна. Энэ бол түүхий илүүдэл дүр зураг бас биш. ХХ зууны 30-40-өөд онд Монголд юу болж байсан юм бол?
Баримтат киноноос харахад Оростой ойртож нийгмийн ижил төстэй туршилт гүйцэтгэж эхэлмэгц Монголд ахуйн соёл, үйлдвэрлэл, холбоо, хэвлэл, ер нь тэгээд бүх зүйлд үнэхээр санаанд багтамгүй хувьсгал өрнөж эхэлжээ. Харин энэ бүхэн үнэхээр монголчуудад тийм хэрэгтэй зүйл байсан гэж үү? Монголын нийгэмд энэ тал дээр олон янзын баримтлал байдаг, ялангуяа энэ их бүтээн байгуулалтыг хэлмэгдүүлэлт дагалдсан бөгөөд тэр нь Монголын коммунист удирдагч Чойбалсан Сталины засаг захиргаатай ямар нягт холбоотой байсныг харуулдаг юм.
Япончууд 1939 онд Монголын эсрэг Халх гол орчмоор цөмрөн орохын өмнө Хятад, Манжурыг эзлээд байлаа. Яг энэ мөчид л 1936 онд гарын үсэг зурсан зөвлөлт-Монголын цэргийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Хожимоо Улаанбаатар хотноо Жуковын музейг нээсэн бөгөөд нэгэн үед Орост Георгий Константиновичийн нэрийг тэр бүр дурддаггүй, хэт дөвийлгөдөггүй байсан. Харин Аугаа их Эх орны дайн эхэлмэгц хэний талд байх вэ гэдэгт монголчууд огтхон ч эргэлзээгүй юм.
“Хэрэв нэг тал руу довтолсон тохиолдолд гэрээнд гарын үсэг зурсан нөхөрсөг нөгөөх улс андынхаа хилийг өөрийн мэт хамгаалах болно” хэмээн Г.К.Жуковын музейн ажилтан Лхамсүрэнгийн Ундармаа онцлов.
-Гитлерийн Герман болон Монгол -энэ чинь бараг найман мянган километр урт зай шүү дээ. ЗХУ-руу Гитлер довтлоход Азид амьдардаг монголчууд яагаад ЗХУ-тай хамтрахаар шийдсэн юм бол?
-Бид чинь хөршүүд шүү дээ. Хэрэв зэргэлдээх байшин, зэргэлдээх улсад зовлон нүүрлэсэн бол бид бие биендээ туслах ёстой. Москва орчим тулалдсан нөөц армийн бие бүрэлдэхүүнийг бүхэлдээ Монголоос явуулсан дээл, эсгий гутлаар хангасан юм” гэдгийг Цахиагийн Элбэгдорж онцоллоо.
-Монголоос уу?
-Тиймээ, бараг тэр чигээр нь.
Монгол малчин, ажилчдын цуглуулсан хөрөнгөөр бүхэл бүтэн танкийн цуваа, онгоц илгээж байсан гэдэг. Үүнээс гадна Монголоос вольфрам, мэдээж хэрэг морьд нийлүүлсэн юм. Улаан арми Монголоос жижгэвтэр биетэй хэдий ч чийрэг хагас сая шахам морьдыг хүлээн авсан билээ. Тэдний зарим нь Берлин хүрсэн дээ. Монгол малчдын хувьд энэ нь судар л гэсэн үг. “Түүхийг бид мэднэ ээ. Манай морьдыг фронт руу явуулж байсан. Хүмүүс үүнийг сайн дураараа гүйцэтгэсэн. Цэргүүдэд туслах нь нэр төрийн хэрэг байсан юм шүү дээ. Хэрэв ийм байдал дахин давтагдах юм бол бид одоо ч тусламж үзүүлнэ” хэмээн малчин хүн ярьж байна.
Дайны үеэр анх нээгдсэн ноос боловсруулах үйлдвэр тун удахгүй хаагдана. Хуучин технологиор ажиллахад ердөө хоёрхон долоо хоног үлджээ. Монголчууд хүнд нөхцөлд Ялалтын төлөө, хэд хэдэн ээлжээр ажиллаж байсан юм.
Аугаа их Эх орны дайны үеэр зөвлөлт ахан дүүстэйгээ мөр зэрэгцэн Монголын иргэд ч тулалдаж ирсэн “Бид их эвтэй амьдардаг байлаа. Талхаа хуваана, хүнсээ хуваана, америк лаазалсан махаа ч хүртэл хуваана” хэмээн Цэндийн Алтангэрэл ярив.
Харин 1945 оны зун Японы эсрэг дайн эхэлсэн юм.
-Монголын насанд хүрсэн бүх хүмүүс зөвлөлтийн цэрэгтэй хамтран дайнд оролцсон гэж сонслоо. Энэ үнэхээр тийм гэж үү?
-Тиймээ, бараг бүх монголчууд гэж хэлж болно гэж Цахиагийн Элбэгдорж хэлэв.
“Тэр үед Монголын хүн ам маш цөөн байсан. Дөнгөж 800 мянга орчим болов уу. Гэхдээ холбоотны үүрэгтээ үнэнч Монгол улс, тэр дундаа 1936 оны хамтын туслалцаа үзүүлэх протокол ёсоор 21 мянган хүнийг тулаанд оруулсан юм. Багахан ард түмний хувьд энэ бол их тоо шүү. Энэ тухай бүх дэлхий дахинаа мэдэх ёстой” хэмээн Лхамсүрэнгийн Ундармаа тайлбарлав.
Зөвлөлтийн цэргүүдтэй мөр зэрэгцсэн монголчууд тэр үед Харбин хот хүрсэн. Харин дараа нь хамтын амьдрал дөчин жил үргэлжилсэн бөгөөд олон зүйл дээр төстэй юм их байсан. Монголчууд бидний талаар ихийг мэдэж бидний төлөө сэтгэл зовнидог.
“Зурагтын ачаар бид мэдээ их сонсдог. Саяхан тал хээр гал түймэр дэгдсэн шүү. Хуурайшилт ихтэй учир энэ хүрэх вий л гэж эмээх юм. Өвөр Байгальд дэгдсэн гал түймрийн тухай ч мэдэж байгаа. Хэрэв чаддагсан бол очиж туслахсан. Бороо орох байх гэж найдаж байна” хэмээн нутгийн иргэд ярьж суулаа.
Өнгөрсөн жил л гэхэд Монгол улсын Ерөнхийлөгч таван удаа Оросын Ерөнхийлөгчтэй уулзжээ. Саявтархан Монгол – Орос - Хятад гэсэн гурван талт дээд хэмжээний уулзалт болж өнгөрсөн. Улс орноо дамжин өнгөрөх хонгил хэмээн Улаанбаатарт байнга онцолдог, тэрхүү хонгилоор нь Оросоос Хятад руу шинэ өндөр хүчдэлийн шугам, өргөтгөсөн төмөр зам, хийн хоолой явах боломжтой гэнэ. Энэ бүхэн яриа хэлэлцээрийн гол сэдэв биз. Гэхдээ л хэн бүхэнд ойлгомжтой зүйл байна.
“Бид мах нийлүүлж болно, маш чанартай бүтээгдэхүүнийг Сибирьт нийлүүлэх боломжтой. Австрали эсвэл Шинэ Зеландаас мах авах ямар хэрэг байна? Бид ноолууран бүтээгдэхүүн нийлүүлж чадна, тэр нь Италийнхаас чанарын хувьд ердөөсөө ч дутахгүй. Өнгөрсөн жилээс хойш манай хоёр улсын хооронд визгүй горим үйлчилж эхлээд байна” хэмээн Цахиагийн Элбэгдорж онцлов.
-Үнэхээр хялбар юм билээ.
-Тийм шүү. Оросоос манайд олон хүн ирж өөрсдийн бүтээгдэхүүнээ авчирч байна, харин манайхан өөрсдийн бараагаа нийлүүлж байгаа юм.
-Европын холбоо АНУ-ын эсрэг Оросын зүгээс хориг арга хэмжээ авснаас хойш махны нийлүүлэлт нэмэгдсэн болов уу?
-Бид нэмэгдүүлэхийг хүсэж байна. Болох биз гэж бодож байна.