ТААМАГ:
Баруун бүсийн 2 багийн тоглолтуудын талаарх миний бодлоор бол Los Angeles Clippers баг San Antonio Spurs-чуудыг 4:3 -ээр хожино гэж таамаглаж байна. Залуу хүч чадал нь амтагдан явж буй Clippers-чууд туршлагатай хөгшин Spurs-чуудыг 7 тоглолтоор буулгаж авна гэж үзэж байна.
Улирлын тоглолтонд 2-2 харьцаатайгаар 2 багийн хожил болон хожигдол нь тэнцсэн байна.
LOS ANGELES CLIPPERS (56-26)
Энэ 2014-2015 оны НБА-н улирлын тоглолтоо (56-26) амжилтаар плей-оффын Баруун бүсийн 3-т бичигдсэн эрч хүчтэй баг юм. Энэ жил нилээн дээгүүр өрсөлдөх болов уу гэж бодож байна. Энэ багт бүхий л зүйлс байгаа одоо харин амжилт гаргах үе нь л ирж байгаа гэдэгт итгэж байна. Тийм учраас эхний шатанд таарсан өнгөрсөн жилийн аварга багийг эхний шатанд мулталж хамгийн их шуугиан тарьсан цуврал болно гэж бодож байна.
ДАВУУ ТАЛУУД:
- Холбон тоглогч, төвийн болон хүчний довтлогч нар нь үнэхээр сайн давуу тал.
- Багийн удирдлага солигдсон нь сайн зүйл болсон. Арьс өнгөөр ялгаварлагчаас салсан нь тоглогч нар болон дасгалжуулагчын бухимдлаас салгасан. Шинэ эзэн багаа их сайн дэмжиж буй.
- Довтолгоо хамгаалалт жигд сайн. Ялангуяа хүчний довтлогч Blake Griffin үнэхээр сайн довтолж байгаа.
СУЛ ТАЛУУД:
- Эсрэг багийн талбайд хамгаалалт сул. Өөрөөр хэлбэл довтлоод амжилтгүй болсон нөхцөлд эргэж хамгаалах болон эсрэг багийн самбараас бөмбөг авах тал дээр сул.
- Төвийн тоглогч чөлөөт шидэлт муу тул алдааг түүн дээр гаргаж шидэлт хийлгэж, багийн оноог багасгахаас гадна багийн тоглолтыг алдагдуулах муу талтай.
- Дасгалжуулагчийн хувьд туршлагатай ч эсрэг багийн агуу дасгалжуулагч Поповичийн дэргэд сул.
- Нөөц тоглогч нар эсрэг багаа бодвол сул.
SAN ANTONIO SPURS (55-27)
Энэ улирлыг (55-27) амжилтаар улирлын сүүлийн тоглолтоо муу хийж хожигдсноороо плей-оффт баруун бүсийн 2-оос 6 хүртэл унасан билээ. Багийн хувьд бол өнгөрсөн жилийн аварга баг юм. Энэ нь ямар мундаг баг гэдэг ойлгомжтой билээ.
ДАВУУ ТАЛУУД:
- Агуу дасгалжуулагч Попович тэдний хамгийн том давуу тал.
- Туршлагатай тоглогч нар болох Tim Duncan, Manu Ginobili, Tony Parker давуу тал.
- Ирээдүйтэй тоглогч Kawhi Leonard.
- Туршлагаар илүү, бие биенээ мэдэрчихсэн учраас багийн тоглолтоор давамгай байх.
- Нөөц тоглогч нар сайтай.
СУЛ ТАЛУУД:
- Бэртэл гэмтэл - Багийн гарааны холбон тоглогч бэртэлтэй байгаа.
- Түлхүүр тоглогч нарын нас нь явж байгаа тул олон тоглолтын ачаалалд орж ядралт их авах талтай.
- Талбайдаа бага тоглох сул талтай.
- Төвийн тоглогчийн байрлал сул.
Бэлтгэсэн: Г.Эрдэмбилиг