Токио хотод XVII зуунд үүсэн Мицукоши их дэлгүүрийн үүдэнд олон хүн цуглажээ. Учир нь кимоно өмссөн “хүүхэн” тэдний анхаарлыг татсан аж.
Япон улсын ирээдүйн ажилчид робот гэж харагдаж байгаа нь учиртай
Дэлгүүрийн түүхийг өгүүлж, ирсэн зочдыг Японы уламжлалт Кимонотой угтах энэ хүүхэн үнэндээ робот юм байна. XVII зуунаас үүсэлтэй дэлгүүрийг анх байгуулагчид хэзээ нэгэн цагт үүдэнд нь роботууд зогсоно гэж төсөөлж байгаагүй биз ээ.
Аико Чихира гэх роботыг Тошиба компани үйлдвэрлэж яг л жинхэнэ хүнтэй адил хөдөлж, харагддаг болгожээ. Үүгээр зогсохгүй 43 моторын ачаар робот дохионы хэлээр ярьж, дуулж чадна.
Харин дэлгүүрийн угтагчаар ажиллаж байгаа Аяако Сейрю ингэж робот ажлыг нь “булааж” байгаад огтхон ч эмзэглэхгүй байгаа гэжээ. Учир нь тэрээр “Харилцаа гэдэг их чухал шүү дээ. Миний давуу тал бол би хүмүүстэй ямар ч асуудалгүй ярилцаж чадна” гэсэн юм.
Одоогийн байдлаар Чихира робот хүнтэй ярилцаж чадахгүй хэдий ч хурдацтай хөгжүүлж байгаа талаар Тошиба мэдэгджээ. Магадгүй ганц хоёрхон жилийн дараа гэхэд Япон дэлгүүрүүдийн үүдэнд Робот угтагчид ажиллаж эхлэх биз.
Робот ажиллах хүч?
Өдөр ирэх тусам буурсаар байгаа ажиллах хүчийг орлох ажлын хариуцлагыг робот бүтээгчид үүрнэ. Тэдний бүтээл дэлгүүр, хоршоо, банк үйлчилгээний байгууллагууд, зочид буудалд хүртэл нэвтрэхэд хэдхэн жил дутуу үлджээ.
Hийт ажилчдынхаа 90 хувийг робот болгохыг зорьж байна
Токио-Мицубиши банк 19 орны хэлээр ярьдаг “Нао” гэх роботыг үйлчлүүлэгчидтэй харилцаж, энгийн асуултад хариулах чадвартайгаар туршиж байна. Банк энэ төрлийн роботыг 2020 оны Токиогийн олимпын үеэр ашиглах боломжтой гэж үзжээ.
Өнгөрсөн жилээс Токио хот дахь дэлгүүрүүдэд харагдах болсон “Pepper” гэх хүн дүрст робот үйлчлүүлэгчидтэй яриа өрнүүлж чадна. Хүнтэй төстэй энэ робот гар хөл, толгой гээд бүх зүйлийг агуулсан ч илүү робот төрхтэй ажээ.
Нагасаки хотын нэгэн зочид буудал энэ зун гэхэд 10 робот ажилтан авахаар төлөвлөж байгаа бөгөөд хэтдээ нийт ажилчдынхаа 90 хувийг робот болгохыг зорьж байна.
Ажиллах хүч багасаж, хүн амын дундаж наслалт нэмэгдсээр байгаа Япон улсын ирээдүйн ажилчид робот гэж харагдаж байгаа нь учиртай. Асар их ажилтай үйлчилгээний байгууллагад ажиллах боломжгүй болсон Япончууд өдөр тутмын ажилд робот ашиглахаас гадна хөгшчүүлээ асрах ажилд ч төмөр биетнүүдийг дайчлахыг хүсэж байна.