Хараа голын төмөр бетон гүүр нь 1939 онд ашиглалтад оржээ. Баригдаад удаж буй энэ гүүрний зорчих хэсгийн асфальт бетон хучилтанд торон хагарал гарч, хучилт хуйларсан, конусын хамгаалалтын бетон бүтэц хөдөлгөөнд орсныг мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 24-нд шалган тогтоожээ. Мөн гүүрний хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч хагарсан, заадсын түвшин зөрсөн, ус тусгаарлагч ажилладаггүй, ус зайлуулах хоолойг цэвэрлээгүй, зорчих хэсгийн гадаргуугийн ус доош нэвчин дам нуруу болон залгаасаар шүлт үүссэн, завсрын тулгуурын суурийн их бие эвдэрсэн, далан, конусын бэхэлгээг засварлаагүйгээс хайс нь хазайсан байна.
Гүүрний зарим дам нурууны гадаргуунд бетон ховхорч арматур нь ил гарсан бөгөөд дам нуруу, тулах хэсэг нь хөдөлгөөнд оржээ. Сүүлийн жилүүдэд гүүрэнд урсгал засвар хийгээгүйгээс авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагдсан гэж улсын байцаагч дүгнэлээ.
Иймд гүүрний ашиглалтын байдалд тооцоо судалгаа хийн, техник-ашиглалтын түвшинг шинэчлэн тогтоолгож, их засвар, шинэчлэлтийн зураг төсөл боловсруулж, энэ ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн засварлах шаардлагатай зүйтэй хэмээн Зам, тээврийн яаманд хандахаар болжээ.
Энэ гүүрэнд засвар хийх шаардлагатай тухай улсын байцаагчийн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2012 онд есдүгээр сард салбарын яаманд өгсөн ч өнөөг хүртжл юу ч хийгээгүй юм байна.
Гүүрний эвдрэл цаашид нэмэгдэх магадлалтай тул эхний ээлжинд зорчих хэсгийн ус тусгаарлагч, зорчих хэсгийн урсгал засвар, арчлалтад анхаарч, гүүрийн бүтээцүүдийг уснаас хамгаалах, тээврийн хэрэгслийн аюулгүй зорчих нөхцлийг хангуулах шаардлагатай байгаа аж.