Дэлхийн тамхигүй өдөр жил бүрийн тавдугаар сарын 31-нд тохиодог.
Энэ өдрийг ДЭМБ –аас 2015 онд “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг зогсооё” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалсан байна.
Эрүүл мэндэд аюултай үр дагавартай төдийгүй, бас тамхи татах явдал, тамхины утаатай холбоотой нийгэм, экологийн болон эдийн засгийн ядуурлаас өнөөгийн хийгээд ирээдүйн үеийнхнийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх нь Дэлхийн тамхигүй өдрийн зорилго юм.
Анх 1988 онд тавдугаар сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр (World No Tobacco Day) болгон ДЭМБ-аас зарлажээ.
21 дүгээр зуунд тамхи татах асуудлыг байхгүй болгох зорилтыг дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тавьсан ч харин асуудал хэвээр, никотины эсрэг тэмцэл үргэлжилж байна.
ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн насанд хүрсэн арван хүн тутмын нэг нь нас бардаг байна. Тамхинаас болж жил бүр 6 сая орчим хүн нас барж байгаа ажээ (үүнээс 600 мянга гаруй нь тамхи татдаггүй ч, тамхины утаанаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг байна). Зохих үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ авахгүй бол, 2030 он гэхэд энэ тоо 8 саяд хүрч өсөх хандлагтай байгаа ажээ.