Хавар боллоо. Энд тэндгүй улирлын хямдрал зарлажээ. Өвөл нэг л мэдэхэд дахин хаяанд ирнэ гэсээр бүсгүйчүүд бид хямдрал руу хошуурах нь ердийн үзэгдэл.
Мөн олон сар өвлийн зузаан хувцсанд даруулсан зарим нь хөнгөн нимгэн, тод өнгийн шинэ загварын хувцас өмсөхийг бодно. Энэ бүх хүсэлдээ автсаар өнөө олсон хэдэн төгрөг маань дуусдаг. Тэгвэл санхүүчид эхлээд хуримтлуул, дараа нь зарцуул гэж зөвлөж байна.
Хэрхэн хадгаламжтай болох вэ?
Аль ч улсад иргэд нь дараах байдлаар амьдрал ахуйгаа өөд татдаг тогтсон жишиг бий. Хөгжиж буй орнуудад иргэд нь юуны өмнө өөрийн орон байртай болоход гол анхаарлаа хандуулдаг байна. Энэ хэрэгцээгээ хангасны дараа унах унаатай болохоор тэмүүлнэ. Харин дараа нь л хадгаламжтай болох нь зөв юм байна гэж бодож эхэлдэг байна.
Манай улсын хувьд иргэд 100 хувь орон сууцанд амьдардаггүй ч хашаа байшинтай бол үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн үг. Мөн сүүлийн жилүүдэд авто машины импорт эрс нэмэгдэн, айл бүр машинтай боллоо. Тэгэхээр одоо л бид хадгаламжийн талаар бодох сөхөөтэй болж байна.
Олон зүйл нуршилгүй мөнгө хуримтлуулах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
1. Зардлаа нарийн бүртгэ. Үүнд 500 төгрөгийн автобусны тасалбар ч орно. Бага гэлтгүй та халааснаас гарч буй зардал бүрийг нэг бүрчлэн бүртгэж хэвших хэрэгтэй. Ингэснээр сарын эцэст жижиг зардлууд нийлээд багагүй хэмжээний мөнгө үрснийг мэднэ. Зардлаа хөтлөхийн тулд тусгай тэмдэглэлийн дэвтэр гаргаж болно. Эсвэл компьютер дээрээ Excel файл хөтөлж болно. Мөн http://www.urkhiintusuv.mn/ гэх мэт зориулалтын сайтад бүртгүүлэн, санхүүгийн мэргэжлийн хөтчийн зөвлөгөөг авах боломжтой.
2. Зардлаа бүртгэсний дараа... Зарцуулалтдаа тооцоо хийгээд сар боллоо. Одоо яах ёстой вэ? Зайлшгүй шаардлагатай биш атлаа, таны зардалд багагүй хувь эзэлдэг худалдан авалтууд бий. Эдгээрийг олж тогтоогоод, дахин мөнгө зарахгүй байх хэрэгтэй. Жишээ нь та үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдоггүй атлаа аль нэг ТББ-ын гишүүн тул гишүүний төлбөр төлдөг байж болно. Мөн тогтмол явдаггүй атлаа фитнес клубуудад мөнгө зарцуулдаг байж болох юм. Зарим сонин сэтгүүлийг сар, улирлаар нь захиалдаг ч уншдаггүй бол шууд л зогсоох хэрэгтэй. Амралтын өдөр болгон кинонд явдаг бол өнөө цагт гэртээ үзэх нь илүү хэмнэлттэй шүү дээ. Мөн найз нартайгаа үнэтэй зоогийн газарт хооллодог бол хамтдаа салхинд гарах нь хавь илүү.
3. Төсөөл. Та тодорхой хэмжээгээр хуримтлал үүсгэж эхэллээ. Хураасан мөнгөөрөө хүссэн машинаа авч байна, ээлжийн амралтаа хаа нэгтээ сайхан газар өнгөрүүлж байна хэмээн төсөөлөн бодож байгаарай. Гэхдээ мэдээж таны төсөөлөл буюу мөрөөдөл бодит байх ёстой. Мөн тодорхой хугацааны дараа хэрэгжих ёстойг битгий мартаарай. Ингэхдээ шинэ байр авах гэж байгаа бол төсөөлж буй байшингийнхаа зургийг гар утсандаа татаж эсвэл гэрийнхээ хананд тогтоож болох юм.
4. Хуримтлал тогтмол байх ёстой. Энэ сард хэдийг хураагаад дараа сард бүгдийг нь үрэх хэрэггүй. Таны хуримтлал байнга өсч байх ёстой. Гэхдээ хуримтлал гэхээр их мөнгө бодох нь бас л буруу. Сар бүр 1000 төгрөг ч байж болно. Гол нь тогтмол хуримтлуулах явдал.
5. Хүүхдэдээ хуримтлал үүсгэж сургах хэрэгтэй. Түүний мөнгө цуглуулдаг хайрцаг дээр нь авахыг хүссэн тоглоомынх нь зургийг наах зэргээр хуримтлалын зорилгыг нь сануулан, ойлгуулах нь чухал.
Мөнгө хуримтлуулахад тээг учруулдаг буруу зуршлуудаас хэрхэн ангижрах вэ?
Өөрийн гэсэн хадгаламжтай, хуримтлалтай болоход бидэнд хэн ч саад болдоггүй. Харин бидний буруу дадал хэвшлүүд тээг болдог. Энэ бүхнээс хэрхэн ангижрах зөвлөгөөг хүргэе.
-Юуны өмнө худалдан авах зуршлаа хянаж сур. Шилэн хоргонд байхыг нь харсан шинэ загварын даашинзыг авах гэж бүү яар. Өөрийгөө хянахад суралц. Хэн нэгэн надаас өрсөн, үүнийг авчихна гэж бүү ай.
-Дэлгүүр рүү бүү зүглэ. Ойр ойрхон дэлгүүр орохгүйн тулд өдөр тутмын хүнсний болон өргөн хэрэглээний бараануудаа бөөнөөр нь авах хэрэгтэй.
-Заримдаа хуучин эд зүйл хэрэглэхэд гэмгүй. Таны авахыг хүссэн Ipod-ын хуучин нь шинээсээ хоёр дахин хямд байж болох юм. Тэгээд ч хүмүүс хуучин, шинийг нь тэр бүр ялгахгүй шүү дээ.
-Худалдан авалт хийх бүртээ энэ үнэхээр надад /манай гэр бүлд хэрэгцээтэй юу эсвэл би хүсч байна уу гэдгээ өөрөөсөө асууж байгаарай. Жишээ нь талх бол хүн бүрийн хэрэгцээ. Харин хиам, загасны түрс бол өөр хэрэг. Мөн хүнсний зүйлс авахдаа хэрэглэх хэмжээгээрээ л авах нь зөв. Олон эзэгтэй илүүдэл хүнс авдгаас дараа нь хаях болдог. Та хөргөгчөө цэвэрлэхдээ хатсан жимс, ногоо хаядаг бол мөнгөө хаясантай л адил юм шүү.
-Гэртээ хооллохыг хичээ. Мөн хүнсний дэлгүүрүүдээс бэлэн хоол бүү худалдан ав. Халаагаад шууд идэх хоолнууд өндөр үнэтэй байдаг.
-Сүүлийн үед Улаанбаатарын өнцөг булан бүрт кофе шопууд нээгдэж байна. Зарим нь халуун кофе уух гэж, зарим нь интернэтэд орох гэж үйлчлүүлнэ. Хэрэв та долоо хоногт гурван удаа кофе шопоор үйлчлүүлдэг бол 7 хоногт дунджаар 15 000 төгрөг зарцуулна. Энэ нь сард нь 60 000 төгрөг, жилд 720 000 төгрөг болох юм. Энэ бага тоо биш. Тэгэхээр та үнэхээр л кофенд дуртай бол гэртээ кофе чанагч авах хэрэгтэй.
-Удахгүй зун болно. Та байнга жижиг савтай ус худалдаж авч байхаар усны саваа дүүргээд явж байгаарай.
-Та нэг цагт ямар хэмжээний мөнгө олдгоо бодож гарга. Жишээ нь цагт 10 000 төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Тэгвэл 5000 төгрөгөөр нэг лонх шар айраг авах нь таны хагас цагийн хөлс гэсэн үг юм. Энэ мэтээр өөрийнхөө хөдөлмөрийг байнга үнэлж, олдгоо зарцуулахтайгаа харьцуулж байх хэрэгтэй.
-Хэрэв та цалингийн эсвэл хэрэглээний зээлтэй бол зээлээ аль болох хурдан хугацаанд төлөхийг хичээ. Ингэснээр та илүү бага хүү төлнө. Үүний тулд зээл авсан банкиндаа хандан, зээлийн графикаа тухай бүрт нь шинээр хийлгэж болно.
-Байрны мөнгө, гуравласан үйлчилгээний төлбөр гэх мэт сар бүр тогтмол төлөх ёстой төлбөрүүдийг цагт нь төлж бай. Ингэснээр хугацаа хоцорсны нэмэгдэл төлөхгүй.
-Хэрэв та өндөр үнэтэй зүйл худалдан авах гэж байгаа бол яараад хэрэггүй. Дор хаяж 2 хоног хүлээх хэрэгтэй. Магадгүй энэ хугацаанд та бодлоо өөрчилж болох юм.