Танил эгчийн маань есөн сартай хүүг харах хүн олдохгүй, ажлаа хийхийн эрхэнд айл дамжуулж үлдээдгээ ярьж байв. Ийм цаг үед түүнд ясли байсан ч болоосой гэж бодогддог болжээ. Түүний найз цэцэрлэгийн багш. Нэг өдөр найзаасаа гуйн байж хүүгээ цэцэрлэгт үдийн хагас үлдээв. Маргааш нь дахиад гуйсан боловч хоёр наснаас дээш цэцэрлэгт авдаг учраас хууль зөрчсөн үйлдэл болно гээд халгаасангүй. Ингээд Гэрлээ эгч арга мухардаж ажил тартал дүүгийндээ үлдээхээр болов. Гэвч хэд хоногийн дараа хүүгийн бие чилээрхэж, хоол идэх дургүй болсныг сая л анзаарч өрхийн эмнэлэгт ханджээ.
Эмч хүүд асаргаа дутаж, тэжээлийн доройтолд орж байна гэсэн онош тавив. Хүүгийн адил ийм оноштой нярай цөөнгүй байдаг болжээ. Ажил хийхгүй бол амьдрахад бэрх болсон энэ цаг үед хүүхдээ төрүүлээд хоёр нас хүртэл нь асардаг ээж ховор. Гэрлээ эгч шиг хүүхдээ айлд үлдээдэг ээж олон бий. Тэдэнд туслах газар ясли байлаа. Гэвч өнөөдөр монголчууд ясли гэдэг нэрийг мартаад удаж байна.
Монгол Улсад ясли гэсэн хаяг ховордоод 20 гаруй жилийг үдэж байгаа. Бас яслийн талаар асууж сураглахад мэдэх газар ч алга. Хүүхдийн сувиллын цэцэрлэг гэсэн нэртэй болсон ч хариуцдаг яам нь тодорхойгүй. Өнгөрсөн баасан гарагт яслийн талаар сураглаж дөрвөн ч байгууллагын хаалгыг татлаа. Гэвч хэн ч тайлбар өгсөнгүй. Асуудлын учрыг ухаж ойлгохыг ч хүссэнгүй. Эрүүл мэнд, спортын яамныхан манай харьяаны газар биш гэж адална. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нялх хүүхдэд боловсрол олгодоггүй учраас бидэнд хамаагүй гэнэ. Нийслэлийн эрүүл мэндийн газрынхан төсөв нь манайд байдаггүй болохоор бид мэдэхгүй гэж булзааруулна. Ингээд эцсийн найдвар тээн Нийслэлийн боловсролын газрыг зорилоо.
Тус газрын мэргэжилтэн Болормаа “Одоо ясли гэж байхгүй. Ясли гэдэг чинь асрах, сувилах үйл ажиллагаа явуулдаг газар. Хүүхдэд боловсрол олгодог байгууллага л манайд хамааралтай. 2008 оны тавдугаар сард баталсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хоёр наснаас дээш цэцэрлэгт хамруулна гэж заасан байдаг. Ясли гэсэн нэр томъёо хуульд ч байхгүй” гэлээ. Социалист нийгмийн үеийн ясли гэх нэршил ийн хуулиас арчигджээ. Улаанбаатарт яслийг орлож буй хүүхдийн сувиллын цэцэрлэг гурав бий. Гэсэн ч санаа тавих байгууллагагүй, хоёр яамны хооронд шидэгдсэн “бөмбөг” шиг байдаг бололтой. Эдгээр газрын төсөв БСШУ-ы сайдын багцад ордог аж.
Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Ч.Билэг-Оюун “Нийслэлийн хэмжээнд ясли, цэцэрлэгийн гурван цогцолбор бий. Эмч, сувилагч нар ажилладаг учраас сургалт явуулах боломжгүй. Жил бүр тэрбум орчим төгрөг төсөвлөдөг. Сувиллын чанартай байсан ч цэцэрлэг гэсэн нэр томъёонд багтаж явдаг. Нэг хүндрэлтэй асуудал нь ТЭҮМ гэсэн ангиллаар цалинжах ёстой хүмүүс боловсролын салбарын хуулийн дагуу цалинждаг. Уг нь бол Эрүүл мэндийн салбарынхаа хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгох ёстой. Гэтэл боловсролын байгууллагад ажиллаж байгаа учраас манай салбарын хуулиар зохицуулагддаг. Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолоор сувиллын нэг хүүхдэд ногдож буй хувьсах зардал жилд 705500 төгрөг байдаг” гэж ярилаа.
40 ЯСЛИАС ГУРАВТАЙ ҮЛДСЭН НЬ
1990 он хүртэл Улаанбаатар хот 40 яслитай байв. Харин төрөлт буурсан гэх шалтгаанаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас яслийн тоог бууруулж арав болгох тушаал гаргажээ. Энэ үед төрийн өмчийг хувьчлах явц эрчимтэй өрнөж байсан тул яслийн байранд санаархах хүмүүс цөөнгүй байв. Заримыг нь менежментийн гэрээгээр түрээсэлж, эмнэлэг, цайны газар гээд хүмүүс ашиг олох бүхнийг ажиллуулж эхэлсэн байна. Нийслэлийн арван ясли ар араасаа хаалгаа барьсаар эцэстээ тав болж тогтов. Гэвч дахиад хоёр нь бусдын гарт шилжиж, шүдний эмнэлэг, дэлгүүр болов. Ингээд тэсч үлдсэн гурав нь өнөөдөр ачааллаа даахгүй шахам байна.
Хан-Уул дүүргийн сувиллын дөрөвдүгээр цэцэрлэг л гэхэд байр нь нурж унах шахжээ. 1956 онд барьсан байрных нь ашиглалтын хугацаа дууссан. МХЕГ-аас акталсан ч засаад, сайжруулаад авах чадал дутав. Хана нь мөөгөнцөртөж, дээвэр нь цуурсан байшинд Монголын нялх үрс өдөр, хоногийг өнгөрөөж байна. Эцэг, эхчүүд даваа гарагт хүүхдүүдээ өгөөд баасан гарагт авдаг. Байшингийнхаа багтаамжаар бол 120 хүүхэд авах ёстой. Гэтэл өдгөө 160 гаруй хүүхэдтэй. Ачаалал хэтэрснээс эмч нь ажлаа дийлдэггүй гээд асуудал бий.
Социалист нийгмийн үед үйл ажиллагаа явуулж байсан ясли төрөөд удаагүй буюу нярайг 45 хоногтойгоос нь авдаг байсан. Харин өнөөгийн сувиллын цэцэрлэг огт өөр. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд сувиллын цэцэрлэг нь хоёроос дээш насны хүүхэд авна гэж заажээ. Иймээс нэг нас таван сартайгаас гурав хүртэлх насны хүүхдийг авдаг тухайгаа сувиллын дөрөвдүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Амгаланбаатар хэлж байв.
АВАХ ГАЗАРГҮЙ БОЛСОН АНГААХАЙ НАСНЫХАН
Хүүхдийн сэтгэл судлаач О.Мягмар нярайн 0-1 насыг ангаахай нас гэж тодотгосон байдаг. Энэ насанд хүүхэд хамгийн эмзэг байдаг аж. “Ангаахай насныхныг цэвэр тохилог орчинд байлгах хэрэгтэй. Бас чин сэтгэлээсээ тэвэрч өхөөрд. Угжихдаа хөхөө хөхүүлж байгаа мэт энхрийлэн тэвэр. Нялх хүүхэд таны харилцаа хандлагыг таньж, мэдэрч байгаа” гэж тэрбээр хүүхдийг сурган хүмүүжүүлэх тухай номдоо бичжээ.
Тэгвэл хүүхдийн их эмч Г.Батчимэг яслийн насныхныг оршихуй, эс оршихуй үе гэж тодорхойлов. Учир нь 0-1 насныхан суурь өвчин тусах эрсдэлтэй байдаг аж. Хүүхдийн нярай үед эцэг, эх, эмч, сувилагч нарын анхаарал халамж хамгийн чухал.
Г.Батчимэг “Орчин цагт хамгийн хэрэгтэй газар ясли шиг санагддаг. Учир нь өрх толгойлсон эхчүүд, оюутан залуусын хүүхдийг харж хандах газар олдохгүй байна. Сувиллын цэцэрлэгт авах хүүхдийг нас заачихсан болохоор нярайг өгөх боломжгүй. Хүүхдийг хоёр нас хүртэл нь гэрээрээ асрах ёстой гэж холбогдох хуульд заасан ч өрх толгойлсон эхчүүд, оюутан залуусын хувьд тийм бололцоо байхгүй. Тэгэхээр ясли ус агаар шиг хэрэгтэй байна. Яслийн эрхлэгч хүүхдийн их эмч байдаг. Бас мэргэжлийн сувилагч нар ажилладаг болохоор нярайн эрүүл мэнд хамгаалагдаж байна гэсэн үг. Сүүлийн үед хүнээр хүүхдээ харуулах, ажлаа хийхийн тулд ах дүү хамаатан садныдаа үлдээдгээс болоод хүүхэд суурь өвчтэй болж байна. Яслитай байсан бол ядаж тэдний насанд тохирсон тэжээллэг хоол өгнө шүү дээ. Оюутан залуусын хувьд яслид хүүхдээ өгчихөөд сэтгэл амар хичээлдээ явж болно. Бидний үед яслид хүүхдээ өгчихөөд цайныхаа цагаар гүйж очоод хөхүүлчихдэг. Ажлын газар ч хүүхдээ хөхүүлэх цаг гаргаад өгчихдөг байсан” хэмээв.
СТАНДАРТГҮЙ СУВИЛЛЫН ЦЭЦЭРЛЭГ
Сонгинохайрхан дүүргийн сувиллын 41 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч байсан П.Саранцэцэг эмчийн ярьснаар энэ байгууллагад стандарт байдаггүй гэнэ. Улсаас баталсан стандарт байхгүй болохоор магадлан итгэмжлэл хийлгэж болдоггүй гэж хэллээ. Сувиллын цэцэрлэгийн эрхлэгч хүүхдийн их эмч байх ёстой гэж холбогдох хуульд заасан хэрнээ төсөв санхүү нь боловсролын байгууллагад харьяалагддаг гажиг тогтолцоотойг ч шүүмжлэв. Уг нь эмч, сувилагч нар ажилладаг учраас эрүүл мэндийн байгууллага хариуцах нь илүү зохистой. Гэхдээ БСШУ-ы яамнаас санхүүждэг болохоор Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулсан сургалтад эмч, сувилагч нар нь очиж суудаг юм байна. Нэгэнт сувиллын цэцэрлэг гэсэн нэр томъёотой болсон бол хажуудаа лабораторитой байх ёстой гэж П.Саранцэцэг эмч ярилаа.
Харин манай сувиллын цэцэрлэгүүд лабораторигүй. Энэ мэтээр бүх зүйл зөрчигдөөд байгаа талаар тэрбээр хэлж байсан. Нийслэлийн эрүүл мэндийн газрынхан төсвийг нь шилжүүлж авах гээд нэлээд ажил болгон хөөцөлдөөд бараагүй аж. Боловсрол, эрүүл мэндийн байгууллага хоёрын нэрийг хослуулсан сувиллын цэцэрлэг хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг байдаг бололтой.
“ХӨЛӨӨ ЦУЦТАЛ ЯВААД ЗӨВШӨӨРӨЛ АВЧ ЧАДААГҮЙ”
Хувийн ясли байгуулах гэхээр зөвшөөрөл өгдөг газар байдаггүй тухай иргэн Б ярьж байлаа. Тэрбээр ясли байгуулах гэж хэдэнтээ хөөцөлдөж, хөлөө цуцтал яваад арга мухарджээ. Эцэстээ цэцэрлэг байгуулсан аж. Ингээд эцэг, эхчүүд байнга гуйгаад байхаар цэцэрлэгийнхээ хажууд яслийн нэг анги нээсэн байна. Гэвч зөвшөөрөлгүй учраас тэрбээр мэргэжлийн хяналтынхан, эрүүл мэндийн байгууллагынхнаас үргэлж айж явдгаа нуугаагүй.
1970-1980-аад онд төрөлт их байсан болохоор олон ясли байгуулсан. Харин төрөлт буурлаа гээд эргээд нураачихсан нь харамсалтай. Одоо жил ирэх тусам төрөлт нэмэгдэж буй. Тиймээс ч төрөх эмнэлгийн тухай асуудал хөндөгддөг. Нэг амаржих газарт хоногт 180 орчим хүүхэд төрж байхад ясли зайлшгүй хэрэгтэй. Төр засаг барьж, ажиллуулж чадахгүй юмаа гэхэд хүүхдийн их эмч нарт ясли байгуулах зөвшөөрөл өгчихмөөр юм. Тэгвэл эцэг, эхчүүд нярай хүүхдүүдээ айлд тавиул мал шиг үлдээж, сэтгэл түгшүүртэй явахгүй биз ээ.
Б.Гандолгор