Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл нийслэлийн хэмжээний хогийн цэгүүдэд тогтмол хяналт тавьж усалгааны машин байнга ажиллуулахаар боллоо. Энэ нь хуурайшилттай байгаа хаврын гал гарахаас сэргийлж буй хэрэг юм байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Цагаандавааны хогийн цэгт гал алдсаны улмаас цаад уул руугаа алджээ.
Мөн Богд уулын Нүхтийн аманд гал гарсаны улмаас Нийслэлийн онцгой байдлын газрын 100 гаруй алба хаагч ажиллаж унтраасан байна. Гал түймрийн аюулаас сэрэмжлэх үүднээс НОБГ-аас Зуслангийн чиглэл, Улиастай, Баянзүрх, Баруун салаа очмоор 10 ангийн 100 гаруй албан хаагч, 10 техник хэрэгслээр хөдөлгөөнт эргүүл хийж ил задгай гал түлж буй иргэдийн үйлдлийг илрүүлж заавар зөвлөгөө өгч ажиллажээ.
Цаашид иргэн, аж ахуйн нэгж бүр гал түймрийн аюулаас сэрэмжилж тамхины иш, шүдэнзийг ил хаяхгүй байх, гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.