Алтан Хальс Олон Улсын Андерграунд кино наадам ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Энэ жил тус кино наадамд гадаад болон Монголоос бүтээлүүд хүлээн авч байгаа бөгөөд тавдугаар сарын 15-ныг хүртэл бүртгэж авах ажээ.
ГранПри шагнал “Алтан Хальс” цом, 1 сая төгрөг бөгөөд бүтээлийг Австрали дахь Монголын элчин сайдын яам дэмжин Мельбурнийн андерграунд кино наадмын (MUFF) сонголтын хороонд илгээж өгөх юм.
Үүнээс гадна шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал, шилдэг хүүрнэлт кино, шилдэг хүүрнэлт бус кино, шилдэг хүүхэлдэйн кино гэсэн шагналууд олгох бөгөөд тус бүр өргөмжлөл, 500 мянган төгрөгийн урамшуулалтай байх аж.
Мөн шагнал авсан таван бүтээлийг Австрийн хамгийн том кино наадам Венийн кино наадмын (Viennale) сонголтын хороонд толилуулах юм байна.
Кино наадмын бүтээл хүлээж авах удирдамжтай “Алтан Хальс” холбооны http://artfilm.mn/GRIUFF/ сайтаас танилцах боломжтой.