Төв аймаг улсын хэмжээний ургацын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг юм. Энэ аймгийн тариаланч, ногоочид өнгөрсөн онд 113177 тонн үр тариа хүлээн авч сүүлийн 22 жилд аваагүй их ургац хураажээ. 2013 онд төмс, малын тэжээлийн, малын тэжээлийн нэгжийн ургацаар улсдаа тэргүүлж байсан бол өнгөрсөн онд энэ амжилтаа бататгасан байна.
Энэ жил үр тариа 69850 га, төмс 4861, хүнсний ногоо 998, малын тэжээл 5200, тосны ургамал 8500 га-д тариална. Мөн 70450 га-д уринш хийнэ. Тарих үрийнхээ 77.3 хувийг нөөцөлсөн. Тариалалт ирэх сарын 7-15-нд эхэлж 20-23 хоногт дуусгах урьдчилсан тооцоотой байгаа хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хэлтсийн дарга, гавьяат агрономич Ж.Сүрэнхорлоо ярьж байсан. Түүнээс энэ жилийн тариалалтын ажил эхлэхэд хүн хүч, техник хэрэгсэл ямар байгаа талаар асуухад “Тариалалтад ажиллах дугуй трактор 166, гинжит трактор 84, сийрүүлэгч 234, 394 чиргүүлт машин ажиллах гэнэ. Тус аймгийн 27 сумаас 14 нь газар тариалан эрхэлдэг. Тариалалтыг төлөвлөгөөт хугацаанд нь амжуулах боломжтой. Тариалалтад 2125 хүн ажиллаж, 426 тээврийн хэрэгсэл шаардагдана. Одоогийн байдлаар туслах ажилчин 705, тээврийн хэрэгсэл 73 дутах тооцоо гарч байгаа ч үүнийг бид шийдчихнэ” гэсэн юм.
Өнгөрсөн жил тус аймгийн 197 аж ахуйн нэгж 59 мянган тонн улаан буудайг 13 гурилын үйлдвэрт тушаасан ч гуравдугаар сарын 20-нд судалгаа авч үзэхэд 96 аж ахуйн нэгж, иргэн 7.5 тэрбум төгрөгийг гурилын үйлдвэрээс авч чадаагүй байна. Энэ асуудлыг хурдан шийдэж өгвөл хаврын тариалалтад нэлээд түлхэц болно. Хэрэв энэ мөнгийг өгөхгүй бол тариалалтад хүндрэл гарч магадгүй талаар сайдад албан тоотоор мэдэгдэж, зохих шатны газруудад нь ч хандсан гэж байв. Энэ жил улсын хэмжээнд үр дутагдалтай байгаа гэсэн. Улсын нөөцийн санд 4000 тонн, Тэди санд 2000 тонн үр бий. Ердөө 50-100 га талбайтай жижиг өрхийн аж ахуй Цээл суманд олон байдаг. ̄үнийг улсын жишиг хоршоо тариалангийн аж ахуй болгохоор ажиллаж байна. Мөн урьдчилгаа 30-35 сая төгрөгийг нь өгч зургаан жилийн хугацаанд 300 саяыг төлөх хэмжээний техникүүдийг авч аж ахуйн нэгжүүдээ хангах бодлого барьж байгаа ажээ.
Эдийн засгийн хямралтай холбоотойгоор Засгийн газрын тогтоолоор урамшууллын үнийг 70 мянга болгосон. Үүнтэй холбогдуулан 70 мянгаар тооцоод урамшууллын гурав орчим тэрбум төгрөгийг газар тариаланчид авчээ. Засгийн газар гурилын үйлдвэрт мөнгө өгсөн ч тариаланчид гурилын үйлдвэрүүдээс авлагаа авч чадаагүй байна. Хэдийгээр тариалалт бэлэн болсон ч тариаланчид банкнаас зээл авсан учраас хүндрэлтэй байгаа ажээ. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуйн яам, Газар тариалангийн бодлого хэрэгжүүлэх газар Засгийн газарт тогтоолын төсөл оруулжээ. 2020 он хүртэл газар тариалангийн тогтвортой хөгжлийн бодлого гэсэн хөтөлбөрийг батлуулахад хоёр удаагийн хэлэлцүүлэг хийж саналаа өгсөн. Малчид, тариаланчдын хоорондын зөрчил их байгаа. Бодлогын хөтөлбөр гарвал хуулийн хэмжээнд арга хэмжээ авах боломжтой талаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн ярьж байсан.
Газар тариалангийн гол дайсан нь оготно байдаг. Тиймээс өнгөрсөн жил 90 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргаж хортон, мэрэгчтэй тэмцэх ажлыг хийсэн байна. ̄үний үр дүн гарчээ. Энэ онд 250 орчим сая төгрөгийн хөрөнгөтэйгөөр оготнотой тэмцэж эхэлсэн байна.
Р.Оюун