“Олонлог” төв сургуулийн 2В ангийнхан номын баяраа Ногунтай тэмдэглэлээ.
Цэцэг ногоо тарьж, өнгийн цаасаар байгаль дэлхийг дүрсэлсэн бүтээлүүдээр хичээлийн танхимаа өвч бүрэн гоёсон энэ ангийнхан “Номын баяр”-таа зориулан ангиа Ногун комикийн зургаар чимэглэжээ.
Түүнээс гадна эцэг эхийн зөвлөлөөс байгаль хамгаалагч савдаг Ногуны хувцсыг урлан нэг сурагчийг дүрд хувиргасан байв.

Монгол Улсын гавьяат багш Д.Дарьжаваар удирдуулсан энэ анги 24 хүүхэдтэй.Эрэгтэй сурагчид олонтой учраас дуу, шуугиан ихтэй ч байгаль дэлхийгээ хэрхэн хайрлах тухай өгүүлсэн “Ногун” цуврал комикийг уншиж өгөх сургаар бүгд томоотой болсон юм.

Д.Дарьжав багш “Ногун гэж хэн билээ” хэмээн асуухад сурагчид нэгэн зэрэг “Ойн савдаг” хэмээн нэгэн дуугаар хэлсэн нь Байгаль дэлхийгээ хүүхэд багачууд хэрхэн хамгаалж болох талаар сонирхолтойгоор өгүүлдэг зурагт номыг сурагчид эчнээ мэддэг болсон бөгөөд багшаараа уншуулахыг тэсэн ядан хүлээж байгаа нь илт байсан юм. Багш номын үйл явдал уншиж, асуулт асуухтай зэрэгцэн хүүхдүүд нэгэн зэрэг гараа өргөн хариулах нь үүний нотолгоо мэт.
“Байгаль гэж юуг хэлэх вэ” гэсэн багшийн асуултад сурагчид “Амьтай, амьгүй биднийг хүрээлж байгаа орчин” хэмээн хариулсан юм.

Байгаль дэлхий хүмүүс бидний буруутай үйлдлээс болж бохирдон, сүйдэж, амьтан ургамал устаж байгаа учраас хайрлаж, хамгаалах ёстой гэдгийг хүүхдүүд бяцхан ухаандаа сайтар ойлгосноо харуулан багштайгаа харилцан ярилцаж байлаа.
Хог хаяж, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах ёстой, голын усанд машинаа угааж болохгүй, хэрэв тийм хүн таарвал хэлж сануулах ёстой хэмээн ам уралдан ярилцах хүүхдүүдэд “Ногун” байгаль хамгаалах цуврал ном хүрсэн гэдгийг харуулж байсан юм.
Номтой танилцсаны дараа хүүхдүүд бэлдсэн жүжгээ сонирхууллаа. Урин дулаан цаг ирж, амралт зугаалга ихсэж байгаа энэ үед хүмүүс хог тарьж болохгүй, гаргасан хогоо үргэлж цэвэрлэж байх ёстой талаар жүжигт өгүүлсэн юм.

Харин үүний дараа бяцхан жаалууд “Ногун” комикийн дууг дуулж, бүжиглэсэн юм.
2В ангийн сурагч Б.Маралгоо “Ойн савдагийн тухай Ногун номыг дандаа уншдаг.
Ойн савдагаа хайрлах, байгаль дэлхийг хамгаалах ёстойг номноос ойлгосон.
Хүүхдүүддээ хандаж хэлэхэд өөрөөс гарсан хогоо өөрөө хаях ёстой, хүн хаясан байсан ч тэрийг хаяж байвал сайн хүүхэд болно” гэлээ.
Харин Г.Тэмүүлэн “Ногун номыг 1-3 хүртэл нь уншсан. Байгаль дэлхийгээ хайрлахын тулд бид хог хаяхгүй байх хэрэгтэй” гэсэн юм.
Өдөрлөгийн төгсгөлд сурагчдад “Ногун” цуврал комикийн шинэ дугаарыг бэлэглэхэд хүүхдүүд уралдан авч, дор бүрнээ шинэхэн үйл явдлаар дүүрэн номоо шимтэн уншиж байв.
Энэ бүхнээс харахад уншиж сураад удаагүй байгаа Монголын ирээдүй хойч болсон бяцхан уншигч дүү нартаа бага ч атугай байгаль дэлхий, ан амьтдын тухай мэдээлэл хүргэж байгаадаа бахархах сэтгэл төрж байлаа.
Эрт дээр үеэс л нүүдэллэн аж төрж байсан өвөг дээдэс маань экологийн тэнцвэрт байдлыг хадгалан амьдарсаар ирсэн гайхалтай ард түмэн билээ. Энэ бүхнийг суурин иргэншилд уялдуулан, алдагдуулалгүйгээр байгаль эхийнхээ шимийг хүртэн амьдрах нь хүн болж төрсөн хэн бүхний нэгэн чухал үүрэг мөн юм.
Энэ л гэгээн зорилгодоо хөтлөгдөн, алдрай бяцхан үрсийнхээ сэтгэхүйн онцлогт нийцүүлэн гаргаж буй Ногун комик цуврал маань хүүхэд багачуудад хүрч байгаад туйлын их баяртай байна.

Байгаль, ан амьтдыг хайрлах тухай мэдээллийг адал явдлаар дүүрэн үйл явдлуудаар дамжуулан хүргэдэг “Ногун” цуврал комикийн зургаа дахь дугаар уншигч хүүхдүүдийн гар дээр очиход бэлэн боллоо.
“Ногун” цуврал комикийг номын бүх дэлгүүрүүд болон бүх супермаркетуудын салбаруудаар худалдаалж байна.