Эрх баригчдын мэдээлж байгаагаар цэргийн албан хаагчдын 90 хувь нь аврах ажиллагаанд дайчлагдаж байгаа аж. Сүүлийн 80 жил Балбад болоогүй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 4000 хүрчээ.
Дотоодын цэрэг, цагдаагийн ажилтнуудаас гадна БНХАУ, Энэтхэг, Их Британи, АНУ-аас тусламжийн ажилтнуудыг илгээсээр байна. Балбын засгийн газар иргэдэд хөнжил гудас, хоол хүнс, нисдэг тэрэг, эмч, жолооч хэрэгтэй байгаа тухай мэдэгджээ.
Эверестийн ууланд авирч байсан 200 гаруй уулчин одоо ч аврагдахаа хүлээн тэр дээр байгаа аж. Даваа гаригт нисдэг тэргээр гэмтэж бэртсэн 61 уулчныг ойролцоох тосгоны эмнэлэгт хүргэсэн билээ.
Их өндөрт ажиллаж байгаа учраас эрсдэлээс сэргийлж нисдэг тэргээр нэг удаад зөвхөн хоёр уулчныг зөөж байгаа аж. Бямба гаригт болсон газар хөдлөлтийн улмаас Эверестийн ууланд цасан нуранги болж 18 уулчин амиа алдсан бөгөөд нийт гэмтэж бэртсэн хүний тоо 7000 давжээ.
Хэд хэдэн удаа газар хөдлөлтийн дараах чичиргээ мэдрэгдсэнээс сүүлийнх нь өнгөрсөн шөнө болсон байна. Гамшгийн бүсэд хоол хүнс, цахилгаан тасарч, халдварт өвчин гарах аюул нүүрлэсэн хэвээр байгаа аж.