Балбад болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн хохирлын хэмжээ хоёр тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тооцоог эрсдэлийн үнэлгээний “Kinetic Analysis” байгууллагаас танилцууллаа.
Гэхдээ нийт хохирлын багахан хэсгийг даатгалын компаниуд гаргахаар байгаа юм. Энэ нь ихэнх хөгжиж буй орнуудад даатгалын тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжихгүй байгаатай холбоотой болохыг “Kinetic Analysis”-ийн удирдлагууд онцолж байна.
Хохирлын үнэлгээг гаргахдаа тус байгууллага үл хөдлөх хөрөнгийн эвдрэл, гэмтэл болон тасалдаад байгаа бизнесийн үйл ажиллагааны алдагдал зэргийг тооцдог байна. Одоогоор газар хөдлөлтөд амиа алдсан иргэдийн тоо 4000-д хүрснээс гадна гэмтэж, бэртсэн хүмүүсийн тоо 7000 даваад байгаа бөгөөд цаашид ч амиа алдагсдын тоо өсч магадгүй байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Балбын Засгийн газар олон улсын тусламжтайгаар нурангинд дарагдаад байгаа олон мянган хүнийг аврахаар ажиллаж байгаа ч газар хөдлөлт болоод гурав хоносон учраас сураггүй болсон хүмүүсийг олох найдвар бага байна.
Одоогоор Эверестэд авиралт хийж байсан 180 уулчныг нисдэг тэрэгний тусламжтай авраад байгаа юм. Үүнээс гадна Азийн хамгийн ядуу буурай улсад тооцогддог Балба улсад туслахаар хөрш зэргэлдээ орнуудаас гадна олон улсаас тусламжийн цуваа илгээсээр байна.
Тухайлбал даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри газар хөдлөлтөд өртсөн Балбын ард түмэнд эмгэнэл илэрхийлээд есөн сая ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдлээ. Түүнчлэн мөнгөн тусламжаас гадна аврах ажиллагаанд туслах баг бүрэлдэхүүнээр хангана гэдгээ илэрхийлсэн байна.
Жон Керри "Бид газар хөдлөлтөд өртсөн хүмүүст туслахын тулд Балбын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна. Бидний зүгээс өмнө нь олгосон нэг сая ам.долларын мөнгөн тусламж дээрээ нэмж есөн сая ам.долларын нэмэлт тусламж олгож байна" гэж мэдэгдлээ.
Ингэснээр АНУ Балбад болсон газар хөдлөлтийн хор уршгийг бууруулахын тулд нийт 10 сая ам.долларыг олгож байгаа юм.