Үндэсний Супер Лигийн Үндэсний Аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолтоо Дорнод Танан Гарьд болон Дундговь Альянс Тех Харцага багууд хийлээ.
Цувралыг 2:1 харьцаатай Танан Гарьд тэргүүлж байсан билээ.
Тоглолтын эхлэлийг 2 баг тэнцүүхэн хийж, оноо ойролцоо явсаар байлаа. Харцагын довтолгоо эхний үед сайн байсан ч Гарьдууд тэр дор нь хариуг нь барьж, оноог ойртуулсаар байсан юм.
Улмаар эхний үе 21:19 харьцаатай өндөрлөсөн. Улмаар хоёдугаар үеийн эхлэлийг Харцага сайн хийж, 11 онооны зөрүүг үүсгэж чадсан юм.
Гэсэн ч хоёрдугаар үеийн төгсгөлийг Гарьдууд сайн хийж, Mitchell Anderson довтолгоонд идэвхитэй байснаар багийнхаа оноог ахиулж, эхний хагас 39:39 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн.
Тоглолтын гуравдугаар үед багууд тэнцүүхэн тоглолт үзүүлж байсан ч D.Rambo-ийн сайн тоглолт бага зэрэг онооны давуу байдлыг Харцага багт авчирсан. Энэ тооны зөрүүг Гарьдууд барьж чадалгүй, боломжуудаа алдсаар байлаа.
Гуравдугаар үед самбар дор ширүүн тэмцэл өрнөж байсан ч Одбаяр, Болортулга нар тун сайн байсан юм. Мөн хамгаалагч Золзаяа хамгаалалт, довтолгоонд тун сайн оролцож, энэ тоглолтын X-Factor болсон юм.
Гуравдугаар үед Харцага 3 онооны зөрүүтэй тэргүүлж дуусгасан.
Улмаар 4-р үед ч 2 баг ойролцоо тоглолт үзүүлж байсан ч Steve Pledger тоглолтын төгсгөл хэсэгт 2 дараалсан холын зайн шидэлтийг оноо болгож, 8 оноог авснаар тоглолтын хувь заяаг шийдсэн гэхэд болно.
Гарьдууд 4-р үед олон торгуулийн шидэлт алдсан нь хожигдлын шалтгаан болсон юм. Улмаар тоглолт 82:70 харьцаатай Харцагын ялалтаар өндөрлөж, цувралыг 2:2 болгон тэнцүүллээ.
Тус тоглолтонд Steve Pledger багаа тэргүүлэн 26 оноо, 13 самбар авсан бол D.Rambo 18 оноо, 8 дамжуулалт, Одбаяр 11 оноо, 17 самбар, Болортулга 11 оноо, 16 самбар авч, жигт тоглолт үзүүллээ.
Харин Гарьдуудаас M.Anderson 23 оноо, 16 самбар, А.Jones 18 оноо, 10 дамжуулалт, Азбаяр 11, Ууганбаяр 10 оноог тус тус авсан байна.
Хоёр багийн цувралын тав дахь тоглолт маргааш 19:00 цагаас Спортын төв ордонд болно.